Каталонийн парламент Испаниас тусгаарлах санал хураав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Каталонийн парламент Испаниас тусгаарлах санал хураав

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Каталонийн парламент Испаниас тусгаарлах санал хураав

Фото: Albert Gea / Reuters

 

Каталонийн парламент Испаниас тусгаарлах талын замын зураг гэдгээ баталсан байна. Испанийн төв засаг энэхүү санаачлагыг нь хаана гэж мэдэгдлээ.

 

Парламентын гишүүдийн ихэнх дэмжсэн Тусгаар тогтнолын тунхаг нь бүтэн хагас жилийн дотор зүүн хойт муж нь Испаниас тусгаарлах тухайг заасан байна. Испанийн Үндсэн хуулиар мужууд нь салахыг хорьсон байгаа ба барууны төвийг баригч Мариано Рахойн засгийн газар Каталонийн засгийн газрын шийдвэртэй шүүхээр заргалдана гэжээ.

 

Өнгөрсөн сарын 16-нд Каталонийн автономийн эрхийг хасна гэж Мадрид айлгасан юм. Есдүгээр сарын 27-нд Каталонийн сонгуулиар сонгогчдын 40 орчим хувь нь тусгаар тогтнолын төлөө намд саналаа өгчээ. Энэхүү сонгуулийг орон нутгийн захиргаа тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулга гэж үзсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс