Селена Гомез хосоо олох шоунд орно

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Селена Гомез хосоо олох шоунд орно

Жастин Биберээс нэг мөр салсан Селена Гомез өөр олон залууст боломж олгохоор шийджээ. Учир нь тэрээр ганц бие хүмүүсийн хосоо олдог “The Bachelorette” шоунд оролцохоор болсон байна. Түүнчлэн тэрбээр уг шоунд продюсерээр ажиллах гэнэ. Энэ тухай “ОК” сэтгүүлд мэдээлжээ.

Өдгөө 23 настай Селена Гомез дуучин Жастин Биберээс бүр мөсөн салж, эргэн нийлэхээргүй болсон юм. Тэдний харилцаа 2010 оноос олны өмнө ил болсноос хойш олон удаа салж нийлсэн билээ. Биберээс салсныхаа дараа Селена хэсэг хугацаанд дотны найз DJ Zedd-тэй болзож байсан юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ОК

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж