Франц иргэнийг Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд нь тусгаарласан | News.MN

Франц иргэнийг Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд нь тусгаарласан

Франц иргэнийг Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд нь тусгаарласан

Франц иргэнийг Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд нь тусгаарласан

“Улаанбаатар хотоос ирсэн Улаанбадрах сумаас 70 км-т орших “Бадрах Энержи” ХХК-ийн “Зөөгч-Овоо” ажилчдын байранд ирсэн Франц улсын 57 настай эрэгтэй халуурсан” гэх 3-р сарын 08-ны өдрийн дуудлагын дагуу газар дээр нь ажиллаж, шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө 02:00 цагт коронавирус илэрч, аймгийн Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус иргэн 2020 оны 03-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” олон улсын онгоцны буудалд бууж, 3-р сарын 07-ны өглөө Сайншанд суманд галт тэргээр ирж, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч-Овоо” ажилчдын байр руу шууд явсан маршруттай байгаа бөгөөд ажилчдын байранд нь тусгаарласан.

Дорноговь аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусний халдвар илэрсэн иргэнтэй 1-р зэрэглэлийн хавьтагч иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдыг илрүүлж, тусгаарлаж байна.

Мөн аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, спорт зал, фитнесс, клубуудыг тодорхойгүй хугацаагаар хаах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийж, хүнсний хомстлоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Харин ард иргэд шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, гарын болон ахйун ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх, амны хаалтыг хэрэглэх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэний үүргээ биелүүлэхийг нийт ард иргэдэд анхаарууллаа.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр, онцгой байдлын дэглэмийг зөрчсөн ажилтан албан хаагч, иргэдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-10 66.181.161.10

chamaig chad hiilgenee hoolond chin hor hiinee muu chachaga

Avatar

Зочин 2020-03-10 103.57.93.236

Hamaaraltai oruulsan kompanid n hatuu yal ug, ene hogiin zolbin tsagaan aristnaar buh hohirlyg tuluulj, mongol ulsad huuli durem barimtlaagui zanalhiilj uvchin taraasann hergeer undur torguuli tavi, gargaj haya!

Avatar

Зочин 2020-03-10 202.9.40.2

Голомтоос ирж байгаа энэ хүнийг яагаад 14 хоног тусгаарлаагүй юм бэ. хэн үүнийг хариуцах юм бэ. хариуцлага гэж юм байна уу

Avatar

Зочин 2020-03-10 202.9.40.2

Энэ франц иргэн манай улстай заргалдаж шүүхээр явж байгаа гэсэн. Тэр хүнд манай олон өмгөөлөгч үйлчилдэг юм байна. тэд нарыг мөн тусгаарлах шаардлагатай. Ер нь бол энэ франц манай улсад коронавирусыг тараах зорилготой ирсэн байж магад. Новшийн францыг хөөж явуул.

Avatar

Зочин 2020-03-10 103.57.93.236

Buh tarisan hohirlyg n baragduuluulah heregtei, uvdug sugduj mongolyn arf tumnees uichlal guih yostoi, 50000 dollaryn tsalin enfees avfag, hogiin mongol ehnertei gesen. Mungutei bj mashinaaraa yavahgui bur vagonoor hurtel yavsan geheer albaar taraah sedeltei bsan bna, horio tseeriin deglem bari gej anhaaruulsaar baital iim uilfel gargana gedeg n mongol ulsyg ulandaa gishgej bna gesen ug!

Avatar

Зочин 2020-03-10 122.201.21.162

Эмчилнэ гэж эрсдэл хүлээж байснаас шууд чад хийлгэчихээч

Avatar

Иргэн 2020-03-10 103.212.118.49

Covid-19-ийн тархалттай улс орон бүр өөр өөрсдийн арга барилаар тэмцэж байна. ОХУ-ын хувьд коронавирусийн дэгдэлт өндөр байгаа Хятад, Итали, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман Испани гэх улсуудаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаанд гэрээсээ гаралгүй өөрсдийгөө тусгаарлах журам гаргаад байгаа юм.Хэрэв уг хөл хорионы журмыг зөрчвөл таван жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болсныг Москва хотын захиргаанаас мэдэгджээ.

Avatar

Zochin 2020-03-10 133.82.250.243

Ene uvguniig ajiluuldag companytai hariutslaga tootsoh heregtei yaagaad company udirdlaga ni gadaad ajilchiddaa ingeed hamaagui yawuulaad baidgiin uls oron dayar dagaj murduj baigaa jurmiig zurchuud , Uls oron dayar onts baidal zaralsan ued jurmiig dagaj murduugui, huil zurchisun niigemd haldvart uvchin taraah nuhtsuliig burduulsen gej albadan gargah eretei , tur zasag ard irgedee hamgaalj huil durmee changa sahih heregtei.

Avatar

Зочин 2020-03-10 66.181.180.73

Ер нь бид өөрсдөө буруутай. Гадуур явж байгаа маскгүй гадаадуудыг барьж авч нүдээд байсан бол тэд ингэж даврахгүй. Хамаагүй гадуур зугаалахгүй. Европд азиудыг яаж гадуурхаж зодож нүдэж байлаа.

Avatar

Shataa 2020-03-10 112.72.9.150

Gazar deer n shataa baliar bulgaachiig

Avatar

зочин 2020-03-10 202.21.120.66

Ард түмнээс хичнээн их дэмжлэг тусалцаа аваад байлаа даа энэ бол цэвэр манайхны алдаа хил гааль дээр ажиллаж байгаа хүмүүсийн алдаа дээр нь УОК-н алдаа голомттой улс орноос ирж буй хүнийг ядаж 14 хоног тусгаарлах эсвэл хүлээж авахгүй гээд шууд буцаах ёстой байсан ер нь хил гаалиа хаахгүй бол цаашид байдал улам л хүндэрнэ. манай төрийнхөн маш том алдаа гаргалаа даа хохирол нь бага байгаасай

Avatar

Зочин 2020-03-10 207.6.112.23

muu buzar franz hurdan uheesei

Avatar

Зочин 2020-03-10 103.212.116.216

mongold iim buzar tahal avch irsen ter umhii zolbin l*****n hamaaraltai companaar ontsgoi baidald ajillaj bga buh ajilchid alban haagchdiin tsalin hool und mashin tehnik geed buh zardal mungiig n tuluulj ydaj ulsaa hohirolgui bolgo.

Avatar

Зочин 2020-03-10 66.181.188.162

Аэрофлоттой ямар хэлцэл өрнүүлсэн юм бэ? өчүүхэн төдий алдааг иргэд биш зохион байгуулагчид гаргачихлаа.

Avatar

Зочин 2020-03-10 66.181.188.162

Ийм олон хүнийг зохион байгуулалттай ажиллуулж чадсан бол алдаа гаргахгүй байлаа. Ирсэн хүмүүсээ бүгдийг ядаж гадаадын хүнийг хяналтдаа авч чадсангүй дээ. Энэ алдаанаас болоод хэдэн зуу, мянган хүнийг эрж хайх их ажил өрнөлөө.

Avatar

Зочин 2020-03-10 66.181.188.162

Тэр хүний араас хяналт тавьж чадсангүй. Хаана буухыг нь ч асуусангүй. Хичнээн их мөнгө, хүн хүч гаргаад иймхэн юман дээр алдаа гаргалаа.

Avatar

Зочин 2020-03-10 66.181.188.162

Зөвлөмж гэдэг үг асар их хоцрогдож байгааг анзаарч байна уу? Хэнд зөвлөмж өгөх, хэнд өгсөн зөвлөмжөө биелүүлж байгаа эсэхэд нь хяналт тавих тогтолцоо хэрэгтэй байгаа юм бишүү? Нэг л олон хүн үймэлдээд байдаг гол юмаа хийж чадахгүй байсаар алдчихлаа шүү дээ.

Avatar

Зочин 2020-03-10 66.181.188.162

Эрсдэлтэй газраас ирж байгаа хүнийг хаана буухыг яагаад асуулгүй олон хүн байрладаг зочид буудалд буулгаж байгаа юм бэ?

Avatar

зочин 2020-03-10 66.181.188.162

Энэ бол сэтгэлээ гаргаж туслхаж байсан олон монгол хүн тэр бүү хэл 6, 11 настай хүүхдийн тусламж авч байсан ианай хамгаалах үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийн алдаанаас болсон үр дүн. Яагаад гэвэл эрсдэлтэй газраас ирж буй хүнд 14 хоног өөрийгөө тусгаарлаарай гэж хэлээд орхичихдог бас тэгээд хилийн хүмүүс хэлсэн ч юмуу үгүй бүү мэд хэн тэрийг баталгаажуулах юм бэ? тэгэж хэлж байсан бичлэг нь байгаа юмуу?

Avatar

Зочин 2020-03-10 64.119.25.228

Хэлсээр байхад халдвар тараагаад явдаг хариуцлагагуй франц байна, эдгэрснийх нь дараа 1худагт жаахан байлгаж юм узуулэх хэрэгтэй, бусад иймэрхуу монголыг доорд уздэг гаруудад сануулга болгох ууднээс ингэх нь зев

Avatar

Зочин 2020-03-10 192.82.64.153

Гал түлэлгүй хая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж