"Ариг" рестораныг халдваргүйжүүлж байна | News.MN

"Ариг" рестораныг халдваргүйжүүлж байна

"Ариг" рестораныг халдваргүйжүүлж байна

"Ариг" рестораныг халдваргүйжүүлж байна

Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор гуравдугаар сарын 02-нд Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тус улсын иргэн Монголд ирээд Ариг, КФС, Веренда хоолны газруудаар үйлчлүүлсэн нь тодорхой болсон. Тэгвэл “Ариг” рамен рестораны зүгээс албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдэлээс сэргийлэх үүднээс Bluesky хажуу салбарын үйл ажиллагааг зогсоож, ажилчдыг чөлөөлж тусгаарлалт хийгдсэн. Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Халдваргүйтэл, ариутгал тогтмол хийж байсан. Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархая. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна" гэжээ.

Мөн ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг тус иргэний зорчсон газруудыг судлан тогтоож, голомтын халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.

Э.АРИУН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-10 66.181.184.135

14 хоногийн дараа мэдэгдэнэ дээ тайвшрах болоогүй шүү

Avatar

Зочин 2020-03-10 192.82.64.220

Verenda-г нь халдваргүйжүүлж байгаа юм уу, яагаад мэдээлэхгүй байгаан

Avatar

Зочин 2020-03-10 207.6.112.23

umhii French chin hotiin tovoor yavsan baina.Buzar deerengui gadnii guilgachid hurdan uhezgeed ogoosei

Avatar

Зочин 2020-03-10 66.181.178.16

2 hon hunl yavj bga haragdana gehed busad uls buhel bag ajillaaad l bga shd

Avatar

Зочин 2020-03-10 64.119.25.228

Гадныхныг хун, монголчуудыг хун гэж уздэггуй газруудыг хаах хэрэгтэй ш дээ

Avatar

irgen 2020-03-10 103.57.95.209

ewiidee hoorhii manai muu yaduu ulsiin eruul mendiin ajilchid bvgd l baigaa huwtsas maskaa umschihsun delhiin busad ulsaas dutahguiger hicheej ajillaj bh shg baina, orovdoltei umaadaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж