Екатеринбургийн Гранд Слам цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Екатеринбургийн Гранд Слам цуцлагдлаа

Екатеринбургийн Гранд Слам цуцлагдлаа

НЭМЭЛТ:

Сүүлийн үед дэлхий даяар шинэ тѳрлийн коронавирусын ( COVID-19) халдвар авсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан сэргийлэх үүднээс Олон улсын Жүдо бѳхийн холбооны удирдах зѳвлѳл хуралдан 2020 он дөрөвдүгээр сарын 30ны ѳдрийг хүртэл ямар нэгэн тэмцээн зохион байгуулахыг цуцалсан байна.

Ингэснээр олимпийн наадмын оноо олгох ОХУ-ын Екатеринбургийн гранд слам, Гүржийн Тбилисийн гран при, Туркийн Анталийн Гран при нар цуцлагдаж байна.


Сүүлийн үед хурдацтай тархаад буй COVID-19 вирусийн халдварын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор спортын олон улсын, уралдаан тэмцээн цуцлагдаж, зарим нь үзэгчгүй явагдаж байна. Тэгвэл гуравдугаар сарын 13-нд ОХУ-д эхлэх жүдо бөхийн Екатеринбургийн гранд слам тэмцээн үзэгчгүй зохион байгуулагдахаар болжээ. ОХУ-ын РИА Новости агентлаг “ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газрын үүргийн дагуу гуравдугаар сарын 13-15-нд Екатеринбург хотод болох жүдо бөхийн тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэлээ” хэмээн мэдээлжээ.

Екатеринбургийн гранд сламд тэмцээнд 90 орны 587 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд коронавирусийн өвчлөл ихтэй орнууд болох Хятад, Итали, БНСУ, Ираны бөхчүүд оролцохгүй гэдгээ мэдүүлжээ. Мөн дээр дурдсан улс оронд сүүлийн 14 хоногт байсан тамирчныг тэмцээнд оролцуулахгүйгээр шийджээ.

Монгол Улсаас тус тэмцээнд нийт 21 тамирчин /эрэгтэй 11, эмэгтэй 10/ оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байна. Тухайлбал

Эмэгтэйчүүдийн :

  • -48кг жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • -52кг жинд Л.Сосорбарам, Б.Хорлоодой
  • -57кг жинд Л.Энхрийлэн
  • -63кг жинд Б.Ганхайч
  • -70кг жинд Ц.Наранжаргал, М.Даваасүрэн
  • -78кг жинд О.Мөнхцэцэг
  • +78кг жинд Э.Гандиймаа

Эрэгтэйчүүдийн :

  • -60кг жинд Л.Өнөболд, Д.Амартүвшин
  • -66кг жинд Г.Хэрлэн, Ё.Басхүү
  • -73кг жинд Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • -81кг жинд Саиед Моллей, Н.Дагвасүрэн
  • -90кг жинд Г.Алтанбагана
  • -100кг жинд Л.Отгонбаатар
  • +100кг жинд О.Цэцэнцэнгэл

Оросын их дуулгад Монголын тамирчид амжилттай оролцож ирсэн түүхтэй.

  • 2009 онд GRAND SLAM MOSCOW нэртэй анхны тэмцээнд -66 кг жинд МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар түрүүлж, ОУХМ Б.Хишигбаяр хүрэл медаль хүртсэн.
  • 2015 онд TUMEN GRAND SLAM нэртэй байхад -63 кг жинд МУГТ Ц.Мөнхзаяа,
  • EKATERINBURG GRAND SLAM болoход 2018 онд ОУХМ Ц.Цогтбаатар, 2019 онд Л.Өнөбoлд нар түрүүлж байсан.
  • Гран-прид чансааны 700, 500, 350 оноо өгдөг бол Гранд Сламаас 1 байр- 1000, 2-700, 3-500, 5-360 оноо авна. Мөнгөн шагнал 5000, 3000, 1500 ам.доллар ажээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ЖУДО БӨХИЙН ХОЛБОО 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж