&#34Атланта Хаукс&#34 багийн долоо дараалсан ялалтыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

&#34Атланта Хаукс&#34 багийн долоо дараалсан ялалтыг зогсоолоо

НБА-ийн талбай дээр өнөөдөр долоон тоглолт боллоо. Энэ улиралын нээлтийн тоглолтод ялагдал хүлээгээд түүнээс хойш долоо дараалан ялаад байсан "Атланта Хаукс" баг талбай дээрээ "Минносато Тимберуолвз" багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 72-42 харвцаагаар хожигдож байсан Хаукс гуравдугаар үед гайхалтай тоглож онооны зөрүүг ес болгож ойртуулжээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед талбайн эзэд нэг оноогоор илүү гарч чадсан ч давамгайлалаа хадгалж чадалгүй 117-107 харьцаагаар ялагдаж улиралын хоёр дахь ялагдлаа хүлээлээ. Харин зочин баг дөрвөн хожил хоёр хожигдолтой болж байна.


Тус тоглолтод Андре Уингинс 33 оноог авч багаа тэргүүлсэн бол энэ жилийн шинээр орж ирсэн Карл Энтони Таунс 17 оноо, 12 самбараас бөмбөг авч, гурван удаа хаалт гүйтцэтгэж тусалжээ. Харин эсрэг багаас Жефф Тийг 24 оноо, 9 оновчтой дамжуулалтаар тэргүүлжээ.

Бусад тоглолтууд
Орлондо Межик 84-97 Индиана Пэйсэрс
Чикаго Буллз 111-88 Филадельфи 76
Минносато Тимберуолвз 117-107 Атланта Хаукс
Портлэнд Трэйл Блэйзэрс 104-108 Дэнвэр Наггетс
Сан Антони Спөрс Сакермэнто Кингс
Детройт Пистонс Голдэн Стэйт Уорриорс
Мемфис Гриззлис Лос Анжелес Клипперс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж