Gorillaz хамтлаг өөрийн видео тоглоомыг гаргав

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Gorillaz хамтлаг өөрийн видео тоглоомыг гаргав

 "Plastic Beach" цомгийн хэсгээс

Gorillaz  хамтлаг "Escape to Plastic Beach" нэртэй видео тоглоомыг iPhone ба iPad төхөөрөмжүүдэд зориулан гаргасан тухай Gigwise сайт мэдээлжээ.

Тоглоомын хоёр хувилбар нь 1,99 ам.долларын үнэтэй. Тоглоомын гол баатар нь хамтлагийн бас-гитарчин Мердок (Murdoc). Тэрээр өөрийн нисдэг аппаратаар 2D дуучинг мөшгөн хөөж замдаа “дээрэмчдийн хий хоосон онгоцнуудтай” буудалцдаг. Тоглоом найман  шаттай. Түүний дизайныг Gorillaz хамтлагийн зурмал баатруудыг бүтээгч  зураач Жейми Хьюлетт хийжээ.

"Escape to Plastic Beach"  тоглоомыг Gorillaz-ийн гурав дахь цомгийн реклам гэж болох юм.  "Plastic Beach" цомог энэ жилийн гуравдугаар сард худалдаанд гарчээ. Цомгийн бичлэгт Лу Рид, Снуп Догг, Марк Э. Смит, Мос Деф ба бусад нэртэй дуучид оролцсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж