Хойд Солонгост 200 орчим цэрэг “covid-19”-ийн улмаас нас барсан гэв

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост 200 орчим цэрэг “covid-19”-ийн улмаас нас барсан гэв

Хойд Солонгост 200 орчим цэрэг “covid-19”-ийн улмаас нас барсан гэв

Хойд Солонгост шинэ төрлийн коронавирусийн халдвараар 200 орчим цэрэг нас барсан тухай Хятад, Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Мөн 3,700 хүн тусгаарлагдаад байгаа тухай Хятадын “South China Morning Post” сонинд бичжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг Хойд Солонгост 10,000 орчим халдварын сэжигтнийг тусгаарласнаас 4,000 орчим хүн халдваргүй нь тогтоогдож, чөлөөлөгдсөн тухай бас мэдээлсэн юм.

Харин тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг мэдээллийг эрс үгүйсгэж, улс оронд нь халдвар гараагүй гэж мэдээлсээр байна.

Өмнөдийн тал уг мэдээллийг Хойд Солонгосын талын цэргийн эмнэлгийн эх сурвалжаас авсан гэж мэдээлж байгаа ба сүүлийн үед тус улсын армийн хүнсний хангамжийг эрс нэмэгдэж байгааг дурджээ. Мөн Хойд Солонгосын эрх баригчид армид коронавирусийн тархалтыг зогсоож чадаагүй офицер удирдлагуудад шийтгэл оноохоор болсон гэнэ.

Эх сурвалж: DAILY NK, SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж