Роналдугийн хүү нэрээ мэддэггүй

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Роналдугийн хүү нэрээ мэддэггүй

Дэлхийн нэрт хөлбөмбөгч Кристиан Роналду 5 настай хүүтэй билээ. Харин хүү нэрээ хэлж чадахгүй байгаа бичлэг нь интернетэд тавигджээ.

Хүүгийн нэрийг Кристиан Роналду Жуниор гэдэг бөгөөд 2010 оны 6 дугаар сарын 17-нд АНУ-ын Сан Диего мужид төрсөн байна. Нэрт хөлбөмбөгч маань хүүтэй болсноо тухайн үед фэйсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан зарлаж байсан. Хүүгээ төрснөөс хойш сар ч болоогүй хугацаанд буюу 2010 оны 7 дугаар сарын 3-ны өдөр аав болсноо олон нийтэд зарласан ч Роналду хүүгийнхээ ээжийг хэлээгүй өнгөрсөн. Хүүгийн ээж хэн болох нь одоо хүртэл тодорхойгүй ч Америк эмэгтэйд 10 сая ам.доллар төлж, тээгч эх хөлсөлсөн мөн нэг шөнийн явдлаас хүүхэдтэй болсон гэсэн магадлал хамгийн их байдаг байна.   

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж