АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

 

Монгол Улсын дээд боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.

 

Тэрбээр АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидлаар хүргүүлжээ.

 

Энэ саналын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны баг Массачусетсийн технологийн институтид ажиллаж, тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар ахлуулсан баг хамтран ажиллах нөхцөлийн урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатарт ирж, ШУТИС, МУИС, МГХДС болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан байна.

 

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн Дэд ерөнхийлөгч Клауд Канизарес нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан сургалт судалгаа хийх, профессоруудтай сургалт, арга зүйн чиглэлээр хамтрах, зочин багшаар ажиллах талаар харилцан тохиролцжээ.

 

2015 оны 11 дүгээр сарын 15-20-нд Монгол Улсын Засгийн газар, Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж