АНУ цэргүүдээ Афганистанаас гаргаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

АНУ цэргүүдээ Афганистанаас гаргаж эхэллээ

АНУ цэргүүдээ Афганистанаас гаргаж эхэллээ

АНУ Талибантай байгуулсан энхийн гэрээнийхээ үүргийг биелүүлж Афганистанаас цэргээ татаж эхэлжээ. Тус улс Афганистанаас 14 сарын дотор бүх цэргээ татах ёстой аж. Эхний ээлжинд тус улсад байгаа 13,000 цэргийнхээ тоог 8,600 болгож багасгах ба энэ заалт нь Доха хотод гэрээнд гарын үсэг зурснаас хойш буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш 135 хоногийн дотор хэрэгжих ёстой юм байна.

“Талибан” хөдөлгөөнтэй байгуулсан гэрээний бусад заалтууд:

  • Тавдугаар сарын 29 гэхэд “Талибан” хөдөлгөөний гишүүдийн нэрсийг хоригийн жагсаалтаас хасах асуудлаарх хэлэлцээг Афганистаны Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй хийж эхлэх бол наймдугаар сарын 27 гэхэд АНУ-ын Засгийн газар талибуудыг хоригийн жагсаалтаасаа гаргана.
  • Талибууд гэрээг дагаж мөрдсөн тохиолдолд АНУ-ын тал 14 сарын хугацаанд Афганистанаас цэргээ бүрэн гаргана.
  • Гэрээнд гарын үсэг зурсны дараа Афганистаны Засгийн газар ба "Талибан" хөдөлгөөний хооронд хэлэлцээ эхлэх ёстой.
  • Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан АНУ болон түүний холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлэх оролдлого хийх боломжийг “Аль-Каида” болон бусад бүлэглэлд олгохгүй байх үүргийг “Талибан” хөдөлгөөн хүлээнэ.
  • Гуравдугаар сарын 10 гэхэд АНУ болон Афганистаны Засгийн газар 5000 олзлогдсон талибуудыг, Талибаны тал Афганы арми, аюулаас хамгаалах хүчний 1000 хүртэлх олзлогдсон албан хаагчийг тус тус суллах ёстой.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж