Бие даагч гишүүдийг дэмжих тунхаг гаргажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бие даагч гишүүдийг дэмжих тунхаг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Бие даагч гишүүдийг дэмжих тунхаг гаргажээ

Бие дааж нэр дэвшигчдийг дэмжих үйлсийг өрнүүлэх хөдөлгөөнийг санаачлагчид болох О.Оюунболд, О.Лхагвадорж, Д.Лхагвадорж, Д.Батчулуун, Х.Ванчигсэрж нар “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд “Төр улсаа засахын төлөө түмэн олноо дээдлэн зарлах” тунхаг гаргасан тухайгаа мэдэгдлээ. Энэхүү тунхагийн гол санаа нь улс төрийн намыг бус, бие даагч нарыг дэмжихэд оршиж байгаа юм байна.

Тунхаг бичгийн “Төрөө засах гарц” гэсэн хэсэгт Төрд бугласан эмгэгийг эмчлэх, нийгмийн булингарыг тунгаан цэвэршүүлэх, өнөөгийн ганц боломжит гарц нь бие даагчдыг Төрийн эрх барих төлөөллийн байгууллагуудад дэвшүүлэн гаргаж ирэх явдал юм гэжээ.   

Түүнчлэн Бие дааж нэр дэвшигчдийг дэмжих үйлсийг өрнүүлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Д.Лхагвадорж хэлэхдээ “Бие даагчид эх орноо хамгаалах ганц гарц нь юм. Учир нь нам бол ард түмний эв нэгдлийг хагалан бутаргадаг, намаар дамжиж гадныхан улс орныг удирдаж байна, нам бол гэмт хэрэгтэн сургах дамжлага болсон, төрийн дээр намын эрх мэдэл байна, эдийн засгийн хямрал намын санхүүжилттэй холбоотой” гэсэн таван гаргалгааг гаргасан тухайгаа мэдэгдлээ.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-10 103.10.21.91

О.Оюунболд, О.Лхагвадорж, Д.Лхагвадорж, Д.Батчулуун, Х.Ванчигсэрж нарын энэ хөдөлгөөн бол Монгол төрийг самрах гэсэн харийнхний санаачлага. Холбогдох газрууд хаанаас санхүүжилт аваад хорт утаа гаргаад байгааг сайтар шалгах хэрэгтэй.

Зочин 2015-11-10 103.10.21.91

О.Оюунболд, О.Лхагвадорж, Д.Лхагвадорж, Д.Батчулуун, Х.Ванчигсэрж нарын энэ хөдөлгөөн бол Монгол төрийг самрах гэсэн харийнхний санаачлага. Холбогдох газрууд хаанаас санхүүжилт аваад хорт утаа гаргаад байгааг сайтар шалгах хэрэгтэй.

шударга нэгэн 2015-11-10 202.179.8.114

Тэр бол зөв. Одоо бүх хэвлэл, цахим сүлжээгээр сонгуулийн сурталчилгаа "Шилдэг улс төрч" шалгаруулах нэрийн дор яваад эхэлчхилээ. Энд нөгөө л хэдэн улсын их хурлын одоогийн гишүүд үндсэндээ явж байна. ЭНэ бол цаанаасаа зохион байгуулалттай, захиалгатай сонгуулийн сурталчилгаа явж байна. эрдэмтэй мэдлэгтэй боловсролтой маш олон хүн бие дааж нэр дэвшье гэсэн бодолтой байгаа. Энэ бол 2016 оны сонгуульд бие дааж оролцох хүмүүсийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Монгол даяар 2016 оны сонгуульд бие дааж оролцох хүмүүс дуу хоолойгоо гаргаж нэгэн эвсэлд нэгдэх хэрэгтэй. Шилдэг улс төрч гэдэг энэ захиалгат пиарыг даруй зогсоох нь шударга ёсонд нийцнэ.

зочин 2015-11-10 202.21.117.114

Энэ бол бүүр монголын парламентыг бусниулах гэсэн гадны захиалгат бузар ажил, бие даагч гэдэг юу шийддэг вэ, юу ч шийдэхгүй шүү дээ, бүгд мэднэ, олон улсын практикт ч гэсэн намуудаа сонгож тэд нь удирдаж явдаг, ард түмэн АН-ыг сонгосон 12 онд, АН улс орныг удирдах чадваргүй нам байна, тэхээр одоо МАН болон бусад намаас сонгоно, бие даагчдыг бүүр огт сонгохгүй байх хэрэгтэй, одоогийн бие даагчдыг л хар ярихаас өөр юу хийж байна даа,

С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга 2015-11-10 49.173.8.35

С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга, О.Баасанхүү эдгээр хүмүүс бол бие даагчдын бодит төрхи. Эдгээр улсууд бол бүгд Монголоос урвасан популистууд.

Манай АН-ынханд. 2015-11-10 49.173.8.35

МАН нь сэтгэл мэдрэлийн өвчтэй маш олон хүнийг өөртөө шингээж, маш их буян үйлддэг юм байна гэдгийг ухаарч, МАН-тай хамтарч зохицож ажиллах хэрэгтэй юм байна шүү.

Одоо л МАН ямар их хэрэгтэй болохыг ухаарч байна. 2015-11-10 49.173.8.35

МАН нь сэтгэл мэдрэлийн өвчтэй маш олон хүнийг өөртөө шингээж, маш их буян үйлддэг юм байна.

С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга. 2015-11-10 49.173.8.35

УИХ дахь бие даагч С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын хагас солиотуудыг хар. Бие даагчид гэдэг бол хэнд ч захирагдахгүй, юу ч хийхэд бэлэн жинхэнэ солиотууд. Бас дээр нь О.Баасанхүү, Г.Уянга гэх мэт намтай юм шиг боловч, жинхнээрээ бол, бие даагчдыг нэмэх хэрэгтэй.

С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн 2015-11-10 49.173.8.35

УИХ дахь бие даагч С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын хагас солиотуудыг хар. Бие даагчид гэдэг бол хэнд ч захирагдахгүй, юу ч хийхэд бэлэн жинхэнэ солиотууд.

Бие даагчид гэх солиотууд. 2015-11-10 49.173.8.35

УИХ дахь бие даагч С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын хагас солиотуудыг хар. Бие даагчид гэдэг бол хэнд ч захирагдахгүй, юу ч хийхэд бэлэн жинхэнэ солиотууд.

Өвгөн 2015-11-10 59.153.115.47

Бие даанч хэмээх ямар нэг УТ-ийн инстуцид хамаарахгүй амандаа орж санаандаа багтсаныг ард түмэн,эх орны нэрээр бодлоггүй чалчигчдийг бас л бодлоггүй,УТ-ийн ойлголт,боловсорол,нийгэмшлийн төлөвшилгүй сэтгэлгээгүй бас л нэг субъетив бодолдоо хөтлөгдсөн хэсэг нөхөд биз.УТ-ийн бодлогыг түүгээр дагнасан УТ-ийн институцууд гаргаж өрсөлддөг болхоос шуудайд хийсэн үхрийн эвэрнүүд хийдэг юм биш. Гэхдээ манайд хийж болдоггүй юм гэж байх биш дээ... Бидч тоглуулж ханах биш.

Zochin 2015-11-10 27.123.214.123

Одоогийн УИХ-ын гишуудийг дахин сонгохгуй байх.УИХ-д 50 наснаас дээш настай хунийг дэвшуулэх.Еронхийлогч засгийн газраа толгойлдог болох

Зочин 2015-11-10 43.242.243.14

Бие даагчид өөрсдөө та нарт санал тавьж дэмжүүлээгүй гэдгийг та нар хүмүүст яаж үнэмшүүлэх вэ? Ёстой нөгөө гэнэн материализм гэдэг шиг л....Сонгууль болтол ч харин нэг "амьд" тоглолтуудыг үнэгүй үзэх нь дээ,хошин шогийнхон цаашаа зүгээр. Өөр юу гэхэв(

Зочин 2015-11-10 203.91.118.70

Энэ 3 чинь Алтанхуягийн үед Иргэний Нисэхээс мөн ч их хулгай хийсэн дээ. Бааханх хүн "шахсан".

Зочин 2015-11-10 202.9.41.78

Бие даагчдыг дэмжинэ. Бүлэглэн хулгай хийхгүй улс

Зочин 2015-11-10 202.179.20.89

Ene bol bas tuilshral, soliorol

НАМ БОЛ БИЕГҮЙ, СЭТГЭЛГҮЙ ХИЙ ХООСОН ЗҮЙЛ 2015-11-10 121.121.58.91

НАМ БОЛ ХООСОН ЗҮЙЛ. НАМЫГ ҮҮСГЭХ, УСТГАХ МАШ АМАРХАН.

Ард Аюуш 2015-11-10 1.25.157.235

Зөв зөв ийм юм бодсон дээр манай улсын төр засгийг МАНАН хэзээч нар үзүүлэхгүй гэдэг маш олон зүйл дээр батлагдсан зүйл ба ээлжлээд гарсан ч бие биенээсээ өршөөгөө авч нам намаараа бялуу хуваах санаа нь хэзээч алга болохгүй ээ үр дүнд улс орон ард иргэд хохироод дуусаж байна да. Харин хөөрхий бие дааж гарах хүмүүсд нь сонгуульд орох мөнгө олдох болуудаа эрдэмтэн судлаач өндөр мэргэжлийн хүмүүсээ дэмжих юмсан

Зочин 2015-11-10 202.179.20.69

маш зөв гаргалгаа. намууд буруу замаар будаа тээсэн.хөхөө болж донгодоод, тогос болж гоёод ч нэмэргүй. нийгмийн шалгуур даахаа байсан. 2020 онд л намуудын нэр дэвшигчийг дэмжье. 2016 он хүртэл намууд төлөвшиж ухаарч амжихгүй. хугацаа байхгүй байна.

Зочин 2015-11-10 112.72.15.61

Хар машин хамгийн шударга тоолно. Харин МАН-ын сонгуулийн хорооны гишүүд л хамгийн худал тоолох байх даа. Үүнээс болж 2008 оны 7 сарын 1-д ард түмэн боссоныг МАНгарууд мартаагүйл баймаар. Ард түмнийг өөрсдөөсөө т1 гэж бодоод байгаа юмуу.

Зочин 2015-11-10 112.72.15.61

Энэ т1гүүдийн хэн турхирсан юм болдоо зайлуул. Их л мундаг гаргалгаа гаргалаа гэж бодож буй бололтой.

Зочин 2015-11-10 122.201.24.55

“Монгол Төр, Монголын Үндсэн хуулийн дээр асар өтгөн хар МАНАН суунаглаж, тэнгэрт нар харагдахгүй бүрхэг байгаа мэт болжээ”. Тэднийг тойроод асар их хэмжээний ямар ч хяналтгүй, нууц далд хөрөнгө эргэлддэг боллоо. Нөхцөл байдал ийм байхад бид ардчилал, хүний эрхийг хамгаалах, ард түмэн сайн сайхан амьдрахыг энэ насандаа үзэх байтугай зүүдэлж ч чадахгүй нь. Үр хүүхдүүд маань ч үзэх эсэх нь тун эргэлзээтэй болчихлоо. Энэ бол маш том “Эмгэнэл”.

nuudel 2015-11-10 124.158.79.156

hugshin uheruud.yuntur zasah ve uursduuond mend orohiig bod

Зочин 2015-11-10 59.153.114.55

Сайн ч бай, муу ч бай намууд төлөвшиж байж л улс орон хөгжинө. Бид намуудын эсрэг биш, харин намуудын алдаа, буруу бусармаг зүйлийн эсрэг л тэмцмээр байна. Жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй байх, хар машиныг бүрэн халах. Одоогор ийм л зүйлийг ард түмэн хүсч байгаа шүү дээ.

ЗОЧИН 2015-11-10 59.153.114.55

ӨНГӨЦ БОДВОЛ ЭНЭ НЬ ЗӨВ ШИГ БОЛОВЧ МАШ БУРУУ АЛХАМ ШҮҮ. УЛС ТӨРД ХУВИЙН ТОГЛОЛТ ГАЗАР АВЧ, УРВАЖ ШАРВАХ, ПОПУЛИЗМ ХИЙХ, УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙХ ЗЭРЭГ ОЛОН СӨРӨГ ТАЛТАЙ. ХАРИН ИТГЭЛ ХҮЛЭЭХ ХҮНИЙГ Л ХАРЖ СОНГОЛТОО ХИЙХ ШААРДЛАГАТАЙ, НАМУУД ИТГЭЛТЭЙ ХҮМҮҮС ОЛЖ НЭР ДЭВШҮҮЛБЭЛ ХОЖИНО, ЭС ЧАДВАЛ АЛДАНА. ГОЛ ЗҮЙЛ ЖАГСААЛТААР НЭР ДЭВШҮҮЛЖ СОНГОХЫН ЭСРЭГ, ХАР МАШИНЫГ ХАЛАХЫН ТӨЛӨӨ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛБЭЛ АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ.

777 2015-11-10 122.201.24.55

ХАРИУЦЛАГА-ХАРИУЦЛАГА-ХАРИУЦЛАГА. Дан ганц бие даагчдыг дэмжинэ гэдэг арай явцуурсан хэрэг болох биз. Харин хариуцлага, шударга ёсны төлөө ард түмэн нэгдэх хэрэгтэй

777 2015-11-10 122.201.24.55

Төрийн бодлого шийдвэр нь хөрөнгө мөнгө эрх мэдэлд үйлчилдэг болчихоод байна. Өнөөгийн АН-МАН-МАХН аль нь ч ялгаагүй, ямар зорилгыг эрхэм болгосон бүлэглэлүүд вэ. Эдгээр намууд Монголд Хагарал-Хямралыг бүтээн байгуулж байна. Монголын улстөрчид гэж өнөөдөр хэн юм бэ, бараг бүгд хөрөнгө мөнгө, ахуйн сонирхолдоо хөтлөгдөж дөрлүүлсэн хэдэн нөхдүүд л сууж байгаа нь илт. 1990 оны Ардчилсан хувьсгалын зорилго нь юу байсан юм бэ? "АРДЧИЛАЛ гэдэг бол Ард түмэн өөрсдөө Төрөө байгуулж, өөртөө үйлчлүүлж, өөрсдөө хянах хэлбэр" гэж А.Линкольн хэлсэн байдаг. Манайд бол харамсалтай нь тийм тогтолцооны төлөө хэн хэн гээчид нь зүтгэв ээ, одоо бол Монголын нийгэмд жинхэнэ утгаараа "Хуурамч" ардчилал бүрэлдчихээд байна. Монголд хөрөнгө мөнгө, ахуйн сонирхол нь хэтэрхий давамгайлсан этгээдүүд бүхий олигархиудын Засаглал тогтож, Төрийн эрх мэдэл нь хөрөнгийн ноёрхолтой хосолсон шинж чанартай болчихсон. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд үндэсний хөрөнгөтнүүд тодорхой ач холбогдолтой байдаг ч гэсэн улстөрд хэт хутгалдан эрх мэдлийг гартаа авах нь эсрэгээрээ бүр хортой байдгийг түүх гэрчилдэг. Гэтэл манайд үүнийг эс тоон харин ч мөрдлөг болгодог болчихсон. Үүнийг хэн хийгээд байна вэ, дээрх намууд л хийж байна. Монголын Парламентад гэхэд л өнөөдөр МСS, МАК, Хурд, МонУран, Монос, Монроуд, Ажнай, АПУ, Женко, ТБД андууд, Фортуна, Бридж, Бодь, Залуу Монгол, за тэгээд дурдаад байвал маш олон компаниудын захиралууд төлөөллүүд сууцгааж байна. Том хөрөнгө эзэмшигчид өөрийн ашиг сонирхолыг хойш тавьж юуны өмнө төрийн алба, төрийн бодлогыг түмний төлөө явуулдаггүй юм гэдгийг эд нар байнга нотолж байгаагаас гадна бас түүх гэрчилдэг. Тэд зөвхөн өөрийн ашиг сонирхолын төлөө л махран зүтгэдэг. Ийм тохиолдолд Төрийн бодлого, шийдвэр ард түмэнд үйлчилж, Төрийн хууль нь ард түмний эрх ашгийн төлөө батлагдана гэсэн баталгаа байхгүй болж байгаа юм. Харин хууль зөвхөн хувийн ашиг сонирхлын захиалгаар бий болдог нь ойлгомжтой. Төрийн эрх мэдэл гэдэг нь Монголд хамгийн ашиг орлоготой "Бизнес" болж хувирсан байгаа нь одоо бүр ч ил тод болсон байна. Билэггүй зүйл ярьж бичээд байгаа юм биш, чин үнэнийг хэлэхэд энэ нөхцөл байдал цааш даамжирч үргэлжлээд байвал Төрийн дархлаа алдагдаж, Монгол улсын "Язгуур" эрх ашигт ноцтойгоор нөлөөлж дотооддоо нийгмийн бухимдал, элдэв хямрал, эмх замбараагүй байдал, сөргөлдөөнийг л үүсгэж, гадныхны бэлэн зууш болох болно. Иймд юуны өмнө Монголын эрх баригчидыг дотроосоо төрүүлэн гаргаж, Төрийн эрх барих дээд байгууллагуудад олигархиудыг буюу хувийн том хөрөнгө эзэмшигчидийг гараас нь хөтлөн оруулж ирдэг улстөрийн намуудыг, тэдний эрх зүйн орчныг нэн даруй өөрчлөн шинэчилж, Төрийн хэрэгт гүнзгий шургуулчихаад байгаа савруудыг нь тасар татаж хаях нь Монголын "Ардчилсан" тодотголтой шударга бус нийгэмд хамгийн онцгой шаардлага болж урган гарч ирж байна. Төр, Засаглал нь хүчтэй, Төрийн бодлого шийдвэр нь шударга байх юм бол Үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол маань дархлаатай байсаар байх болно. Түмэн олон минь болгоогтун

Зочин 2015-11-10 202.55.191.34

АЛБАН БУС ТЭНГҮҮДИЙН ТООГ НЭМЭХЭЭ Ч БОЛИХ УУ ДАА.......... ТЭД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ГОРЬД....... УРДАХ ТЭНГҮҮДИЙГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ..... АМАНДАА ОРСНОО БУРДАГ, УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ХОЙШ НЬ ТАТДАГ, ПОПУЛИЗМ ХИЙДЭГ ГЭЭД ОЛОН СӨРӨГ ЗҮЙЛС БИЙ

засс 2015-11-10 103.9.90.39

нөгөө буух эзэнгүй, буцах хаяггүй гэдэг шиг ярихаас өөр ажилгүй, хийе гээд ч чадахгүй баахан өсөөрсөн шоучдаар яах вээ ёстой

999999 2015-11-10 202.179.11.62

2016 оны сонгуульд бие даагчдыг дэмжих санаачлагыг олон түмэн дэмжиж байна. Нам бол ард түмнийг хаглан бутаргах, гадны хараад болсон тодорхой олгиорхуудын бүлэглэл болсон нь тодорхой тул бие даагчдыг дэмжиж намуудыг цэвэрлэхээс өөр арга замгүй болсон нь үнэн тул дэмжижцгээе

Зочин 2015-11-10 27.123.214.2

Энэ хэдэн бие даагчдаасаа яаж салья гэж байхад бас юун дэмжигч нар гараад ирэв ээ

Зочин 2015-11-10 103.26.194.97

ene teneguud bie daagchdaas heden bor yam avch dee

Зочин 2015-11-10 202.179.11.62

Чи намын олгиорхуудаас мөнгө авдаг тэнэг нь юмаа даа