Реппер Жэй Парк холимог тулаанч Брайан Ортегад зодуулжээ | News.MN

Реппер Жэй Парк холимог тулаанч Брайан Ортегад зодуулжээ

Реппер Жэй Парк холимог тулаанч Брайан Ортегад зодуулжээ

Реппер Жэй Парк холимог тулаанч Брайан Ортегад зодуулжээ

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны цуврал тулаан болох UFC-248 өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод зохион байгуулагдаж, аваргууд бүсээ хамгаалах тулаануудаа хийж ялалт байгуулсан билээ. Тэгвэл энэ өдөр цэнгэлдэхийн дэвжээний тулаанаас гадна тус цэнгэлдэхэд нэгэн үймээн болжээ. Хагас хөнгөн жингийн дөрөвдүгээрт эрэмбэтэй "Солонгос Зомби" хочит Чан Сунь Жунь өөрийн орчуулагч, дотны найз, реппер Жэй Парктай явж байхад Брайан Ортега реппер Жэй Паркыг алгадсан хэрэг гарчээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Солонгос Зомби" Чан Сунь Жунийг бие засах өрөө рүү явсан хойгуур Брайан Ортега реппер Жэй Парк дээр ирж түүнийг Жэй Парк мөн эсэхийг асуужээ. Харин Жэй Парк "Тийм" гэж хариулсанд нь Брайан Ортега шууд түүнийг алгадсан байна.

Харин реппер Жэй Парк өөрийн твиттер хуудсаараа дамжуулан түүнээс Брайан Ортегаг шүүхэд өгөх үү гэсэн асуултанд хариулахдаа " Үгүй дээ миний хэмжээнд хүрэхгүй хүмүүсийг би шүүхэд өгөхгүй" хэмээжээ.

Брайан Ортега нь UFC-ийн хагас хөнгөн жингийн дөрөвдүгээрт эрэмбэтэй, энэхүү үйлдлээрээ "Солонгос Зомби" Чан Сунь Жунийг өдсөн, тулаанд дуудсан үйлдэл болж байна. Өмнө нь Хабиб болон Конор хоёрын дунд иймэрхүү бие биенийгээ өдөөн хатгасан үйлдлүүд гарч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-10 66.181.184.178

Ene algaduulsan ni ugaasaa erguu asia bgan

Avatar

ө 2020-03-10 103.11.195.34

Азиудыг дорд үзсэн цагаан аристнууд нэг номер гэжээ

Avatar

Зочин 2020-03-10 77.111.247.91

!!!! Хэрэв та нэг шөнө нь охиныг олж хүсэж байна? Тавтай морилно уу – – http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-03-10 150.129.142.46

эмэгтэй хүн алгадаад, яаж бгаа золиг вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж