ДЭМБ-ын зөвлөх багийнхан Францын иргэнтэй хамт иржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

ДЭМБ-ын зөвлөх багийнхан Францын иргэнтэй хамт иржээ

ЭМЯ-наас мэдээлэл хийх гэж байна

Posted by News.mn on Monday, March 9, 2020

НЭМЭЛТ:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг Монгол Улсад  ажиллаж байгаа. Тэд энэ сарын 2-нд Монголд ирсэн бөгөөд Covid-19-ийн халдвараар өвчлөөд байгаа Франц улсын иргэнтэй нэг онгоцоор иржээ. Зөвлөх багийнхан нь нийслэлийн дүүргийн эмнэлгүүд болон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан бөгөөд ингэхдээ нэг ч удаа маск зүүхгүй байгааг иргэд шүүмжилж байна.

Энэ талаар ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяагаас тодруулахад “ДЭМБ-ын зөвлөх багийн зургаан хүн Монголд ирснээс нэг нь буцсан. Зөвлөх багийнхан Франц улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн нь үнэн. Франц улсын иргэнээс тухайн үед шинж тэмдэг илрээгүй байсан. Шинж тэмдэг илрээгүй үед халдвар дамжих эрсдэл бага. Халдваргүй хүнээс вирус халдварлахгүй. Халдвар агаар дуслын замаар дамжин халдварлаж байгаа тул маск зүүх шаардлагатай” гэв.

Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад дөрвөн онгоц ирсэн бөгөөд Франц улсын иргэний ирсэн онгоц 121 зорчигчтой байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг нь энэ сарын 11-нийг хүртэл Монголд ажиллах юм.

ЭМЯ: COVID-19 Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирлээ

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн талаарх мэдээллийг хийж байна. Монгол Улсад COVID-19 –ын халдвар бүртгэгдлээ, энэ халдвар нь зөөвөрлөгдөн орж ирсэн. Франц улсын иргэнийг бид ирсэн цагаас нь эхлэн нарийн хянаж байсан, өнгөрсөн шөнө 02.00 цагт шинжилгээний хариу гарахад COVID-19-ын халдвар авсан нь баталгаажсан гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

ДЭМБ-ын гуравдугаар сарын 9-ны мэдээгээр коронавирусийн халдвар 100 мянга 577 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж нийт нас баралтын тоо 3584 болсон.

Шинээр Албани, Фрагвай, Бангладеш зэрэг оронд халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д нас баралт 23-аар нэмэгдэж 45 тохиолдол шинээр бүртгэгдэж Иран, Итали зэрэг орноос зөөвөрлөгдсөн тохиолдол БНХАУ-д бүртгэгдээд байна. БНХАУ-д 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 70 хувь нь эдгэрч эмнэлгээс гарсан. Иранд 743 тохиолдол шинээр нэмэгдсэн бол Италид тохиолдлын тоо 1492 болж нас баралт 463 хүрлээ. Хөл хориог орон даяар тогтоох шийдвэр гарсан байна.

Дэлхийн хэмжээнд халдвар тархаж, цар тахлын эрсдэлтэй болж байгааг анхааруулж байна. Халдвараас сэргийлэх арга хэмжээг эрт үед нь авах  хэрэгтэй. БНХАУ халдварыг хяналтандаа авч БНСУ-д халдварын тоо буурах төлөвтэй байна. Тэгү хотын нөхцөл байдал тогтворжиж байна. ДЭМБ-аас голомтлон тархаж буй улс оронд тохиолдлыг эрт илрүүлэхийг зөвлөж байна.

ДЭМБ-аас вакцины талаар мэдээлж байгаа. Дэлхийн таван орон вакциныг үйлдвэрлэх асуудал яригдаж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга н.Янжмаа:

Халдварт өвчний эсрэг вакциныг боловсруулж гаргахаар ажиллаж байна. БНХАУ генийн дарааллыг нэгдүгээр сард тогтоосон. Тэргүүлэгч компаниуд генийн дараалалд үндэслэж, вакцины хувилбарыг хөгжүүлж эхэлсэн. Нийтдээ 30 гаруй улс оронд биотехнологийн компаниуд хамтран ажиллаж байна.

Дөрөвдүгээр сарын сүүлчээр вакциныг хүн дээр туршина гэж ярьж байна. Ингээд бодоход аюулгүй үр дүнтэй вакцин гаргаж авах хүртэл 12-18 сарын хугацаа зарцуулагдана.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

ХӨСҮТ рүү мэргэжлийн эмч нарын багийг илгээсэн. Багийнхан замдаа явж байгаа. Онош батлагдсан иргэн халуунгүй, зовиургүй байна гэж мэдээлэл ирсэн. Мэргэжлийн эмч ажиллаж хянаж байна. Өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийж эхэлсэн.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Улаанбадрах суманд тусгаарлагдсан нэг тохиолдолд коронавирусийн халдвар илэрсэн. Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирлээ. Хавьтлыг тодруулахад Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80 хүнийг тусгаарлаж, тандалт судалгаа хийгдэх ажлыг хийж байна.  Өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч сандрах хэрэггүй. Бид ямар арга хэмжээ авч яаж зохион байгуулах вэ гэдгээр тодорхой арга хэмжээ авна. Тодорхой хавьтлуудыг ангилж ХӨСҮТ-д тусгаарлаж, эмчийн хяналт тавина” гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж