Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа | News.MN

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа

Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанаар Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07:00 цагаас 03 дугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоолоо.

Мөн иргэдийг айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-03-10 66.181.179.158

Бүх хөдөлгөөнөө хаа. Сар байж болох байлгүйдээ явж суулгүй. Өвчин , өвчлөлийн нарийн юмыг тооцохгүй хяналт суларч гадны хүнийг оруулсан байна даа, тархалтыг яаж барьж авна ,хэцүү манай тахлынхан ийм юманд илүү туршлагатай байгаа даа, тэдний үгийг аваарай. Хөл хориог сунгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-03-10 59.153.114.237

Энэ нохой Энхтүвшинд хатуу хариуцлага тооц. Дэндүү яараад байна аа. Ядаж 3н сарын дунд хүртэл хөдөлгөөнийг битгий нээ. Хэдэн халтар төгрөг бүү хайрла, гээд олон хүн хэлж шаардсандаа. Одоо 3н сарыг дуустал дахиад хөдөлгөөнийг хаа. Хотын доторхи хөдөлгөөнийг ч хаа. Контакттай хүмүүс, тэдгээрийн контаклсан хүмүүс, бас дараагын хавьталттай хүмүүс зэргийн шинжилгээний хариу эцэслэн гартал, цэрэг цагдаагын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олноороо нэг дор амьдардаг тэднийг онцгой тусгаарла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж