Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 16-ныг хүртэл хязгаарлалаа

Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанаар Монгол Улсад коронавируст халдварын анхны тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07:00 цагаас 03 дугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоолоо.

Мөн иргэдийг айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж