Улсын онцгой комисс өнөөдөр өглөө /2020.03.10/ яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн "Аэрофлот" компанийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Түүнээс гадна энэ хүнтэй хөдөө орон нутагт хавьталд байсан 80 гаруй хүн, Улаанбаатар хотод эхлээд уулзсан 40 гаруй хүний нэр, хаяг, утсыг олж тогтоожээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглолоо.
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулахыг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болголоо. Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Халдвараас урьдчилан сэргийлэхийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, шалган нэвтрүүлэх товчоодоор яаралтай тусламж авах, зайлшгүй албан ажлаар нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж авч биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуй байдал, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллахыг холбогдох албаныхан анхаараарай” гэдгийг онцолж хэллээ. Түүнчлэн иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байж, хувийн ариун цэврийг сайтар хангахыг уриаллаа.
Энхээ 2020-03-10 66.181.191.248
Өчигдөр сонсголонгийн автобусыг 1 цаг хүлээгээд бөөнөөрөө чихэлдэж ирлээ. энэ яриад байгаагаасаа өөр бөйна. Бөөгнүүлж бөйгаад нэг автобусанд чихээд байх юм.
Zochin 2020-03-10 202.4.248.86
Ажил цуглах тарах үеэр олон автобус нэг зэрэг явуулж нэг автобусанд цөөн хүн зорчихоор зохицуулах шаардлагатай.
Зочин 2020-03-10 59.153.114.237
Албан газар байгууллагууд өөрсдийн унаа хөсөг гаргаж, ажилтан албан хаагчдаа авдаг хүргэдэг байх журам гарга. Бас тэр унаа тэрэгнийхээ ариун цэвэр, ариутгалд ч онцгой анхаардаг, өөр зүйлд ашигладаггүй байх ёстой. Тэгээд нийтийн тээврийг тодорхой цагын хувиараар, жолоочоос гадна 2-3 хүний бүрэлдхүүнтэй хяналтын багтай явуул. Тэдгээр нь маскны хэрэглээ болон ханиад, шүлс, нус цэрний шаардлага зорчигчдод тавьдаг байх, шаардлагатай бол нөгөө халуун хэмжих, онош үзлэг хийдэг байх ёстой
Зочин 2020-03-10 59.153.114.237
Сэжигтэй нэгнийг барьж саатуулдаг, тусгай мэргэжлийн баг дуудан хүлээлгэн өгдөг байх зэрэг ажил үйлчлэл хийлгэ. Хүн хүчний хувьд итгэмжтэй, сахилга хариуцлагатай, нөлөөнд автдаггүй сайн дурынхныг зарлан цуглуулж баг болгон, шуурхай заавар сургалтанд оруулаад, тодорхой эрх мэдэл, бас багаж төхөөрөмжөөр ханган ажиллуул.
Зочин 2020-03-10 122.201.24.175
7-8-ны хооронд яг энэ франц УБ-д байжхад март гээд гудамжаар нэг цэцэг торт барьсан хун байсан яг цагаа Олж' Одоо цэргийн баяр гэж мартын хариу барина гээд хеерне 17-ноор хориг тавьснаас 20-д гартал хорих хэрэгтэи Аль эсвэл цэргийн баяр тэмдэглэх гээд байгаа юм уу хурандаа нар
Зочин 2020-03-10 66.181.161.52
Tsuun avtusand chin olon hun suugaad biyedee haldaah ersdel nemegdehgui yu???????????
112 2020-03-10 202.131.245.6
Нэгэнт бүх нийтээрээ каринтлаагүй тохиолдолд нийтийн тээврийн тоог бууруулах нь зөв үү.. Аль болох олон автобус явах нь н автобус дахь хүний тоог бууруулах бус уу
113 2020-03-10 202.131.229.146
g*** tegsnees alhsan ni deer