Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэнээс Ковид-19 халдварын шинж тэмдэг илэрч, халдвар авчээ.
Үүнтэй холбоотой аймаг, сум, хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.10/ 07.00 цагаас 2020.03.16-ны өдрийн 07.00 цаг хүртэл хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ
Холбоотой мэдээ