Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдгээр шалгарлаа | News.MN

Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдгээр шалгарлаа

Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдгээр шалгарлаа

Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдгээр шалгарлаа

Энэ жил Монгол Ардын Намын түүхт 99 жилийн ой тохиож байна. Монгол Ардын нам жил бүрийн “Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан аймаг, нийслэлийн намын байгууллагуудынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн шилдгийн шилдэг намын байгууллагаар Баянгол дүүргийн намын хороо шалгарлаа.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр шилдгээр шалгарсан Баянгол дүүргийн намын хорооны хамт олныг хүлээн авч, тус намын хорооны дарга Ж.Ганбаатар, дэд дарга Б.Сэмжидмаа нарт шилжин явах цом, батламж, мөнгөн шагналыг гардуулсан юм.

Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдэг намын байгууллагаар шалгарсан нь дүүргийн намын хороод дундаа анхдагч нь болж байгааг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Ж.Ганбаатар даргаар ахлуулсан Баянгол дүүргийн намын хороо, тэргүүлэгчид, намын хорооны гишүүдэд намын дарга, гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо МАН-ын XXVIII Их хурлаар шинэчлэн баталсан намын дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагын шинэчилсэн бүтцийг манлайлан зохион байгуулж, 23 үүртэй байсныг 23 хорооны намын хороо, 106 үүртэй болгон өргөтгөсөн. Мөн намын гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан нь шилдгийн шилдгээр шалгарах гол үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд үйл ажиллагаагаа өргөтгөж, гишүүд дэмжигчидтэйгээ илүү ойр ажиллах үүднээс Баянгол дүүрэг намын хорооны II байраа ашиглалтад оруулсан.

Түүнчлэн Монгол Ардын Намын “Цахим нам” болох зорилтын хүрээнд Баянгол дүүргийн намын хороо намын гишүүдийн бүртгэлээ 100 хувь цахим болгож бүртгэлжүүлсэн байна.

Баянгол дүүргийн намын хороо нь өнгөрсөн онд бодлогын томоохон ажлуудыг бусад аймаг, дүүргийн намын хороодыг манлайлан амжилттай биелүүлснээс гадна залуучууд эмэгтэйчүүд, оюутнуудад чиглэсэн олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-10 183.81.171.2

ХАХА БАЯНГОЛООС ЗАЙЛЦГАА МАНЫ ХУЛГАЙЧИДАА

Avatar

зочин 2020-03-10 66.181.161.27

нөгөө уулзалт ,цуглаан хийж болохгүй гэ:сэн яасан бэээ. Энэ хүнд хэцүү цаг үед өөр хийх ажил алга уу.

Avatar

Зочин 2020-03-10 64.119.25.228

Yхсэний шилдэг намын хороо вэ, еер хийх ажил байдаггуй улс уу, улс тержиж, нам мам гэж элийрэхээ боль оо, одоо

Avatar

зочин 2020-03-10 202.9.47.18

ганбаатар гэгч согтуу нүдтэй этгээдийг харахаар нүд хорсоод байдаг гаднаас хямд хог оруулж ирээд олон түмнийг шулж зөвхөн өдөр л гэхэд хэдэн тэрбумыг халаасалдаг шуналын бузрыг тэнгэр ниргээсэй настай буурлыг хүний хөлд даруулж алсан ялтан этгээд шүү мартчихаа юу

Avatar

иргэн 2020-03-10 202.126.92.2

онц шаардлгагүй энэ мэь уулзалт цуглаанаа болиочээ, хэнд ч хэрэггүй, ВИРУС ТАРААХЫН НЭМЭР

Avatar

Зочин 2020-03-10 202.126.89.232

Дүүрэн гэж шал худлаа МҮХАҮтанхимын гар байна.1 тонн ааруул зараад 1тэрбум доллар олох боломж байна гэж хөөрөөд байсан энд тууж явна.

Avatar

Болд 2020-03-10 66.181.160.31

Ганбаатар гишүүн хаана байна тэнд ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байдаг мундаг удирдагч
Ажилд нь амжилт хүсье

Avatar

НАМЫН ГАНСЕК МУУ ХУЛГАЙЧ 2020-03-10 202.179.25.87

ЮҮҮН ЯАСАН МУУ ХУЛГАЙЧУУД ҮХСЭНЭЭ ХИЙГЭЭД УНАВ. НЭГ НЭГНЭЭ ШАГНАХ Л ДУТАЖ ГЭНЭЭ.. ҮХЭЖ ДАЛД ОР

Avatar

Зочин 2020-03-10 59.153.113.48

МАНгаруудаа улс орон болохоо байлаа. Улс орон сөнөвөл та нар хэний мөнгийг идэх вэ.

Avatar

Зочин 2020-03-10 202.126.88.211

Шилдэг гэхээр яасан байхуу наад балай улс төриин шоугаа боль баянгол дүүргиин ард түмнии аиьдрал бусад дүүргээсээ дээрдсэн. Гэсэн үгүү

Avatar

OYUN 2020-03-10 105.112.98.100

Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөри

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж