НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Франц улсаас Монгол Улсад ирсэн иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулж авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.
Засгийн газар хуралдана
Засгийн газар өнөөдөр /2020.03.10/ 10.00 цагаас ээлжит бусаар хуралдана.
Монгол Улсад урьд шөнө 02.00 цагт гадаадын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн билээ. Үүний дагуу цагдаагийн байгууллага, онцгой, эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажиллаж байна. Өглөө 06.00 цагт Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал, гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хот хоорондын хөдөлгөөн хязгаарлаж мөн нийтийн тээврийн хэрэгслүүдийг энэ сарын 16 хүртэл тусгай зохицуулалтаар явуулахаар боллоо.
Засгийн газраас гарсан шийдвэрийг шуурхай мэдээлэх болно.
Холбоотой мэдээ