Авто худалдааны цогцолборт бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Авто худалдааны цогцолборт бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Авто худалдааны цогцолборт бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлжээ

Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм.  

“Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.

Өнгөрсөн сард тус цогцолбор нь албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд цогцолборт 6 375  авто машины зогсоолын талбайг хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулсан. Мөн нийтийн хоолны газар 26, бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5,  авто машины болон дугуй засварын газар 10, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр 3, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ, авто оношилгоо зэргийг төвлөрүүлээд байна. Түүнчлэн хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх  1,7 км автозамыг шинээр барьж, Нэгдүгээр хорооллоос Автохудалдааны цогцолбор хүрэх дунд багтаамжийн 3 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-11-10 59.153.113.182

БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ТӨВЛӨРСӨН БОЛОМЖИЙН ЦОГЦОЛБОР БИЙ БОЛГОСОН БНА. АВТО ХУДАЛДААЧИД НҮҮЦГЭЭ. ХОТ ӨМХИЙРҮҮЛЭЭД, БӨГЛӨРӨЛ ҮҮСГЭЭД ЮУГАА ХИЙГЭЭД ХОТЫН ТӨВД ШИГДЭЭД БАЙГААН.

geologist 2015-11-10 221.11.55.50

Avto onoshlogoonuudaa, bas daatgal uudaa tiish nuulgechih, humuus teriig dagaad ochino.

зочиин 2015-11-10 202.9.41.155

Сонгуулв ч дөхлөө. 16-онд ҮҮЛ баатар байгаа чүү байхгүй ч үү.хэн мэдлээ. Тэгэхээр наад өмхий хөлдүү газар лүү хэн очих ч билээ дээ. Тэрний оронд малын зах нанаа байгуул.

зочиин 2015-11-10 202.9.41.155

Сонгуулв ч дөхлөө. 16-онд ҮҮЛ баатар байгаа чүү байхгүй ч үү.хэн мэдлээ. Тэгэхээр наад өмхий хөлдүү газар лүү хэн очих ч билээ дээ. Тэрний оронд малын зах нанаа байгуул.

Зочин 2015-11-10 103.57.94.30

dandaa buh umiig harluulj golj baidag humuus baih umaa yvaandaa hugjij l taaraa shd ee

Sonnen 2015-11-10 150.129.141.10

Taлбай нь хангалттай үйлчилгээний газрууд нь үнэхээр бишээ. Дээрээс нь үнэр ч тасархай

барилгачин баяраа 2015-11-10 121.154.55.219

хот төлөвлөлтийн бас нэг зөв шийдэл бн. аль дээр л ингэх бсын. талбайн бол дажгүй болжээ. гэхдээ барилгууд нь бишээ биш. гурвалжин дээвэртэй социлизмын үеийн нэг давхар юм барьчихаад дээр нь банк нтр гэчихсэн арайл дэндүү санагдлаа. хотын зах гэхээрээ заавал хөдөө тосгон шиг барилгатай байх ёстой юмуу. олигтойхон хэдэн давхар худалдаа үйлчилгээний төв барьчихаж болоогүйн бхдаа.

selbegiin zahtai ni hamt yavuul 2015-11-10 202.9.40.128

Marketing muu bna shdee deer neeltiin oroi bituu mashin shavtsan bsan, haranhui bolj bgaa bololtoi gerel ni astsan surtei, goe haragdaj bsan ter zurag aa taviachee, ene haana vee iim hurdan humuus duurchlee gej uu geed uzsen humuus gaihaad bna lee, baihgui bol 24 tsag saitaas av tednii arhivt bgaa baih, harin mashin selbegiin zah nuuj niislelchuud bidnii sanaag amraagaasai bilee dee yalanguya yambii exel elentra, sonata, acsent nar yasan ih ym Uguumur zahiin ergen toiron oron suutnii gadaah gazaruudiig hayagdal tos maslo hogoor oo buzarlaj duuslaa daa... orchinoo bohirduulhad shiitgel bna uu Mongold....

Зочин 2015-11-10 202.179.20.84

TOILET ч гэх шиг...

9999 2015-11-10 103.9.90.2

Авто худалдааны төвөөс холгүй 07 га тэгш шинэ газар зарна. Яаралтай. Хавар бол олдохгүй газар шүү. Утас 9912-3282

зочин 2015-11-10 103.23.51.4

маш яаралтай энэ ажлыг цэгцлэх хэрэгтэй. дэмжиж байна.

Зочин 2015-11-10 119.40.97.94

Одоо эндээ авто худалдааг яаралтай төвлөрүүлэх хэрэгтэй байна. Хотоор нэг тарсан авто худалдааны цэгүүдийг хүчээр хааж хөөж цэгцлэх нь зүйтэй.

Зочин 2015-11-10 202.5.196.254

тийшээ хамаг цагаа баран байж очих уу

hmm 2015-11-10 103.57.94.194

tegvel bid nar hotiin tuvd tvgjren baij yavahuu

зочин 2015-11-10 59.153.115.232

Зориулалтын сайхан цогцолбор барьж бүтээжээ. Одоо түргэн нүүцгээ гэж худалдаачдыг уриалж бна

Зочин 2015-11-10 49.0.160.96

сайн байна, ажил урагшилж л байна, одоо хотод байгаа машин зардаг газруудыг журамлаад шахаад торгоод, хаагаад өгөхөөр аяндаа тийшээ явна даа. харин хулгайчдын МАН-ы этгээдүүд хотын ажлыг эсэргүүцэн цаанаас нь наймаачдыг хатгаад турхираад байгаагаа болиоч ээ, хүн ажил хийхлээр нь хорсоод байдаг коммунист зангаа таслан зогсоогооч ээ.

Зочин 2015-11-10 202.21.111.98

саяхан сэтгүүлчид очиж газар дээр нь үзсэн. Наад зураг дээр байгаа түр зурын сэндвич буюу хуучнаар БАМ-ын гэгдэх байрууд чинь хов хоосон, гэрлийн монтаж ч хийгээгүй, хүйтэн байна лээ. Ер нь эл хуль, Туул голын эрэг дээр их хүйтэн газар байна лээ. Ийм газар руу тэр Баянзүрхийн Шар хаданд суурьшсан худалдаачид яаж ирэх вэ дээ.

Bataa 2015-11-10 202.179.28.176

Энэ хотоор нэг тарсан замбараагүй наймаачдаа хурдан хөөж явуулаачээ. Эд нар ер нь татвар төлдөг юм уу?! Хуучин ямбий машин оруулж ирээд вьетнам засварийн газраар гурилдуулаад л зарж байна шүүдээ!

zochin 2015-11-10 202.131.225.2

naad hiisen ymaa 3D HELBERT ORUULAAD SAIHAN SURTACHILAAD UGUUCH EE OCHOOD UZSEN GOY L YM BILEE OCHIJ UZEED L SHAL UUR OILGOLTTOI BOLSON