ДЭМБ: Covid-19-ийн цар тахал бодит аюул болж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Covid-19-ийн цар тахал бодит аюул болж байна

ДЭМБ: Covid-19-ийн цар тахал бодит аюул болж байна

ДЭМБын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Covid-19 вирусийн цар тахал “Бодит аюул” болж буй талаар мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Шинэ төрлийн коронавирус маш олон улсад тархаж байгаа бөгөөд цар тахлын аюул бодит болж байна” гэв.

Үүний зэрэгцээ тэрбээр энэ нь түүхэнд хянаж болох анхны цар тахал гэдгийг онцолжээ.

ДЭМБын мэдээгээр, коронавирусийн халдвар өнөөдөр дэлхийн 115 оронд тархаж, 114 мянган 301 хүн өвчилж, 63 мянга 997 хүн эдгэж, 4025 хүн өөд болоод байна 

Тэгвэл өнгөрсөн шөнө Кипрт коронавирусийн халдварын анхны хоёр тохиолдол бүртгэгдсэн бол Канад улсад коронавирусийн халдварын улмаас 70 хүн өвчилж, анхны нас баралт бүртгэгджээ. Коронавирусийн улмаас нас барсан иргэн Бритиш Колумбийн оршин суугч байжээ.

Харин БНХАУ-д халдварын тоо эрчимтэй буурч байна. ДЭМБын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус тус улсад коронавирусийн халдвараар 80 мянга гаруй хүн өвчилсний 70 гаруй хувь нь буюу 58.6 мянган хүн эдгэсэн ажээ. 

БНХАУ-ын зүгээс коронавирусийн халдвар дор хаяж зургадугаар сар хүртэл үргэлжилнэ гэдгийг мэдэгдэв. 

Харин Израильд covid-19 халдвараар өвчлөгчдийн тоо 50-д хүрлээ. Тэдний дунд Англи, Испани, Франц болон Тенерифе арлаас ирсэн хүмүүс байгаа ажээ.

Итали улс коронавирусийнн халдвараар өвчлөгчдийн тоогоор БНХАУ-ын дараа орж байгаа. Тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте бүх нутаг дэвсгэртээ хөл хорио тогтоожээ.  Италид коронавирусийн улмаас 463 хүн өөд болоод байна.  

Харин ОХУ-д өнгөрсөн шөнө шинэ коронавирусийн халдварын гурван шинэ тохиолдол бүртгэгдэв. Тэд бүгд Италиас ирсэн иргэд нь байсан аж. Үүний зэрэгцээ коронавирусийн халдвар тээгчидтэй ойр байсан хүмүүсийг бүгдийг нь ажиглалтад авчээ.

Эдгээр гурван шинэ тохиолдлоос өмнө ОХУ-д хамгийн анх коронавирусийн халдварыг БНХАУ-ын хоёр оюутнаас илрүүлсэн бөгөөд оюутнууд хоёрдугаар сарын дунд үед эдгэрч эмнэлгээс гарсан билээ.

Үүнээс гадна Италиас ирсэн 14 орос, Санкт-Петербургт байсан нэг Италийн иргэн болон Diamond Princess хөлөг онгоцонд зорчиж байсан ОХУ-ын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Эдгээр иргэд Казаньд тусгаарлагдан, эмчлүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 08-д эдгэрч эмнэлгээс гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж