“Oogii" брэндийн О.Оюунцэцэг алдартай сэтгүүлийг чимжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

“Oogii" брэндийн О.Оюунцэцэг алдартай сэтгүүлийг чимжээ

Монголчууд “Oogii" брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг сайн мэднэ. Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй 2017 оноос өөрийн нэрийн "Oogii” брэндийг гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнх үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулсанаар Монголдоо төдийгүй Австралид ч танигдсан бизнес эмэгтэй болсон.

Тэрбээр Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр загварын алдартай “The Global Fashion Network” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Мөн энэ баярын өдөр Австралид өөрийн "Oogii" брэндийн загварын шоугаа амжилттай зохион байгуулсан сурагтай.

Өдгөө тэрбээр Австрали улсад найм дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Австралийн телевизээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн, чанартай сайн бүтээгдэхүүнийг бүсгүйчүүддээ хүргэхээр ажиллаж багагүй амжилтад хүрсэн юм. Тэрбээр өнгөрсөн 2019 онд Улаанбаатар хотод өөрийн брэндийн дэлгүүрээ нээсэн билээ

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж