Дэлхийн эдийн засагт эрсдэл үүсгээд буй шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвартай холбоотойгоор энэ жил ноолуурын ханш унана гэх таамгийг эдийн засагчид дэвшүүлээд байна. Тиймээс энэ жил ноолуурын үнэ ямар байх, ноолуурын үнийг тогтмол байлгах тал дээр ямар ажил хэрэгжүүлж буйг Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) -ийн гүйцэтгэх захирал Х.Баатараас тодрууллаа.
– Сүүлийн жилүүдэд ноолуур өндөр үнэтэй гарах болсон. Энэ жил ноолуур ямар үнэтэй байх вэ. Covid-19-ийн халдвартай холбоотойгоор ноолуурын үнэ өмнөх жилүүдийнхээс хямд байна гэх таамгийг эдийн засагчид өгөөд байгаагаас иргэдийн дунд ноолуурын үнэ унах юм байна гэсэн ойлголт бий боллоо?
-Ноолуурын үнэ ханш нь олон зүйлээс шалтгаална. Үндэсний үйлдвэрүүдийн эрэлт, гадаад зах зээлийн эрэлт, дэлхийн зах зээл дэх ноолуурын үнэ зэргээс хамаардаг. Өнгөрсөн жил ноолуур өндөр үнэтэй гарсан ч жилийн сүүлээр үнэ нь буурсан. Энэ нь БНХАУ, АНУ хоорондын худалдааны дайнаас шалтгаалсан.
Энэ жилийн хувьд ноолуурын үнийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй байлгахын тулд Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тухайлбал?
-Засгийн газар нь Хөгжлийн банкнаас ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдэд тодорхой зээл олгох чиглэл өгсөн.
Зах зээлд өрсөлдөөн бий болсноор ноолуурын зах зээлийн бодит үнэ тогтдог. Covid-19-тэй холбоотойгоор гадаад орнууд Монгол Улсаас ноолуур худалдаж авах гэрээ хэлэлцээрийг хийгээгүй байгаа ч гэрээ хэлэлцээр хийх санал тавьж буй байгууллага, хүмүүс бий. Урд хөршид халдвар буурч байгаа нь байдал удахгүй хэвийн болох байх гэсэн таамгийг бий болгож байна.
Монголын ноолуурын зах зээлийг өрсөлдөөнтэй болгосноор ноолуурын үнэ буурахгүй байх нөхцөл бүрдэнэ.
Хэсэгчилсэн онц байдал цуцлагдвал дөрөвдүгээр сарын эхээр аймаг, сумдад ноолуурын худалдаа зохион байгуулна. Ноолуурын төвлөрсөн худалдаанд дотоод, гадаадын аль болох олон компани, хувь хүнийг оролцуулахыг зорьж байна.
-Энэ жил ноолуур яг хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ?
-Одоогоор үнийг тодорхой хэлэх боломжгүй байна. Засгийн газрын “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээний үр дүнд 2017 оноос ноолуурын үнэ өссөн. Ноолуурын дундаж үнэ 2015 онд нэг килограмм нь 61.3 мянган төгрөг байсан бол 2017 онд 87.8 мянган төгрөг, 2019 онд 127.6 мянган төгрөг болж өссөн. Ноолуурын үнийг аль болох бууруулахгүй байлгахын тулд бид ажиллана.
Малчид, хоршоологчдод хандаж хэлэхэд коронавирусээр далимдуулан ноолуурыг хямд үнээр авах гэсэн явуулгад автаж болохгүй гэдгийг онцлон хэлмээр байна.
Үндэсний үйлдвэр, болон гаднын орны бизнес эрхлэгчид ноолуурын зах зээлд өрсөлдсөнөөр боломжийн үнэ тогтно гэдгийг хэлсэн. Монголын ноолуур эрэлт өндөртэй, бас чанар сайтай. Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг бэлтгэж байна. Монгол ноолуур нь стратегийн чухал түүхий эд, дэлхийн зах зээлд эрэлттэй байдаг. Тиймээс зохион байгуулалттай арга хэмжээ авснаар ноолуурын үнийг бууруулахгүй байх боломжтой. Ноолуурын үнийг Хөдөө аж ахуйн бирж малчдад зарлах болно. Ноолуурын бодит үнэ тогтох хүртэл ноолуураа хямд үнээр өгөхгүй, элдэв явуулгад өртөхгүй байхыг малчдад уриалж байна.
-Малчид ямаагаа самнаж дуусаад л ноолуураа тушааж байгаа харагддаг. Энэ нь амьдралын шаардлагатай нь холбоотой байх л даа?
-Нэг талдаа амьдралын шаардлага ч нөгөө талаар ноолуураа үнэ хүргэж, орлогоо нэмэгдүүлэх нь чухал асуудал.
-Үндэсний үйлдвэрүүд нийт ноолуурын хэдэн хувийг ашигладаг вэ. Өрсөлдөөн бий болгохгүй хямд үнээр авах нь үндэсний үйлдвэрүүдэд л ашигтай байх, тийм үү?
-Монголчууд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Өнгөрсөн жил 2700 тонныг нь үндэсний үйлдвэрүүд ашигласан. Энэ жилийн хувьд 3000-4000 тонныг л үндэсний үйлдвэрүүд авна гэж тооцож байна. Үлдсэн нь гадаад зах зээл рүү угаасан, самнасан хэлбэрээр гардаг. Тийм учраас л өрсөлдөөн хэрэгтэй. Үйлдвэрүүдийн хувьд аль болох хямд үнээр авч их ашиг олохыг бодно шүү дээ. Малчид мэдээж боломжийн үнээр ноолуураа худалдаж орлогоо нэмэгдүүлэхийг зорино.
-Монгол ноолуурыг хэчнээн орон руу экспортолдог вэ. Хэдэн хувийг нь БНХАУ руу экспортолж байна вэ?
-Самнасан байдлаар Итали, Япон руу гаргадаг. Ноолуурын 70 орчим хувь нь угаасан хэлбэрээр БНХАУ руу гардаг. Монголын ноолуурын зах зээлийн гол түнш нь БНХАУ-ын бизнес эрхлэгчид.
-Малчид хамгийн эртдээ хэдий үеэс ямаагаа самнаж эхэлдэг вэ. Ноолуурын үнийг яаж тогтоож, хэдэнд зарладаг юм бэ?
-Орчин нөхцөлөөсөө шалтгаалаад гуравдугаар сараас Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг зүүн аймгууд ямаагаа самнаж эхэлдэг бол баруун аймгууд тавдугаар сарын сүүлээр ямаагаа самнадаг. Ноолуурын төвлөрсөн худалдаан дээр үнэ ханш бодитой тогтоно.
Иймээс малчид ноолуурын худалдаа, биржийн үнийн мэдээллийг авч ноолуураа зарах нь зүйтэй байна.
-Ноолуур хадгалах хугацааг заагаагүй байдаг ч нийгэм, эдийн засгийн байдал тогтворжтол хадгалж болох уу?
-Болно. Гэхдээ байдал удахгүй цэгцэрвэл, тийм ч удаан хадгалах шаардлагагүй. Дөрөвдүгээр сар гараад ноолуурын зах зээлд үндэсний болон гадаадын үйлдвэр, компаниуд ноолуур авч үнэ тогтоно гэж үзэж байгаа.
Зочин 2020-03-10 66.181.176.203
Уг нь Улаан сайд малчидаа бодсон юм шиг байгаа юм. Малчид нь 30 жил шулуулсан, одоо тахалаар лалимдуулж засгийн нэрийг харлуулах гэсэн Ченж нарынхаа хатгаасаар, тэднийхээ аманд ахин лав унахаар "яараад" байх шиг байгаа юм. Ноолуур ямар бээх мах, гашлах сүү биш дээ.
Зочин 2020-03-10 66.181.164.243
Энэ нэг оройгүй тэнэг үхширсэн коммунистоо зайлуулаач ээ. Бид ямар өртэй юм бэ Тэгэхгүй бол энэ нөхөр амиа хорлож гай болно шүү.
Монгол 2020-03-10 202.126.89.100
Ийм авилгач хулгайчаа баталчихсан хүнийг хулгайг нь хийлгээд байлгаад байдаг ямар засаг вэ
Өөрсдийн нэг болохоор тэр үү
Зочин 2020-03-10 202.179.24.169
энэ чинь нөгөө гаалийн баатар уу
Иргэн 2020-03-10 59.153.113.26
Цаддаггүй ходоодтой. Ханадаггүй шуналтай, Халдаггүй нүүртэй, МАН-ийн нөмөрт баттай багтсан, Манаы улсын хашир туршлагатай, Шилдэг тэргүүний Тод манлай, Тонж гарамгай авилгачин Баатар аа.
Зочин 2020-03-10 202.126.89.111
Хаа н бмрж үндсэндээ юу ч нийхгүй байгаа шал худлаа тайлан иэдээ гаргана ёрнь хувийн малаа мах болгоод сүү ноос ноолуурыг нь зарж идлээ гэж ажилчдаас авсан татварын мөгийг өгч урамшуулдань шудрага бус шүү
hm 2020-03-10 103.26.193.80
Hue enchodoo yuu bolj bna aa? ES Hurelsuh turd ajillaj baigaa shuuheer gem buruutai n togtoogdson humuusiig ajlaas n hal geegui biluu.
Зочин 2020-03-10 192.82.78.23
энэ нөхөр яахаараа энд явдаг билээ . нөгөө юмаа залуучуудад зааж байна уу
Batbayar 2020-03-10 202.126.88.227
Er hun tugch barina tugalch hariulna gedeg ene de.
ӨӨ 2020-03-10 64.119.22.37
ЭНЭ АВИЛГАЧ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААЧЭЭ.
Зочин 2020-03-10 64.119.25.222
Монголын ноолуурын зах зээлд Зохицуулалтыг алдагдуулж Эмх замбоаагуй байдлыг бий болгох гэсэн Ченжууд олон бна даа ?! Малчид ноолуурын зах зээлээ мэдэх ,таних нь зев штээ!
зочин 2020-03-10 203.91.118.180
өө нөгөө алдарт гаалийн баатар аан
Энэ гэмт хэрэгтэнд бүү итгэ 2020-03-10 45.51.113.91
Ха ха. Хятад, Итали г.м. ноолуурын гол худалдан авагчид коронавируст сөхөрчихөөд байхад юун ноолууртай манатай. Ноолуурын үнэ навс унана даа. Энэ авлигач малчдад буруу юм зааж гай болох нь дээ
Zochin 2020-03-10 88.123.12.143
Za hamaa yuu Shah gej bn
зочин 2020-03-10 202.179.26.5
Шоронгийн өвөө юу мэдэхэв дээ.Авилга авахаас өөрөөр амьдарч чадахгүй юм чинь
Amar 2020-03-10 182.160.39.141
Хөөе.Нөгөө авилгалын хэрэгтэнд албан тушаал хашуулахгүй гэсэн хууль хаачсан бэ?
Amar 2020-03-10 182.160.39.141
Энэ хулгайчаа хөөж явуулаач ээ.
Зочин 2020-03-10 192.82.71.34
Энэ хулгайчийг одоо хүртэл төрд ажиллуулаад байгаа юм уу МАН намч ёстой хулгайчийн нам байна даа бүүр идсэн хулгайлсан луйвардсан нь зохисон байна тарга сайн авчээ Баатар хулгайч
Зочин 2020-03-10 202.55.183.108
Хонио чоноор мануулав. Энэ засрахгүй хүн дээ. Юуг шамшигдуулж байгаа бол доо?
Зочин 2020-03-10 103.212.116.154
Хөөе ээ Нөгөө сайн эр шив дээ
луйварчин 2020-03-10 185.220.101.46
Хачин балай баас юу гээд хуцаад байна энэ нэг газрын том дарга байсан идаж уусан гэсэн энэ тэнэгийн үгийг дагадаг гэж юу байсан юм.
Зочин 2020-03-10 202.126.89.232
Эсрэгээрээ туулаа даа.итали япон хятад руу ноолуураа гаргана.энэ орнууд нь вируснаас илүү хохирол амсана.тансаг хэрэглээний зах зээл энэ жилдээ муу байна.
Baatar 2020-03-10 27.123.213.62
MAN Baatar gej huniihee hergiig bur martsan tuunii holbogdogch nar ted hereg hiij hurgan darga hiiseer bgaa nuguu erguu balaii bolson gej onshilson hun darga bolson hehehehe
Зочин 2020-03-10 202.179.27.166
Шийтгэлээ аваад ялаа эдлээд гарсан хүн байна. Олоо тэгээд жирийн иргэн шиг ажиллаж амьдарч болохгуй гэсэн үг үү_
Зочин 2020-03-10 192.82.71.34
Улс ард иргэдийн хохиролыг барагдуулаагүй шүү дээ их олон тэр бумыг хулгайлсан даа
hm 2020-03-10 103.26.193.80
Jiriin irgen shig amidarch bolno. Turd ajillaj bolohgui.
Зочин 2020-03-10 66.181.169.162
Энэ одоо юу вэ юу вэ юув
Зочин 2020-03-10 66.181.161.93
Энэ хулгайч яагаад дээр суучихаад олон юм яриад байгаа юм бэ амташсан элээ 13 дахин гээч болох байх даа авилгалын мөнгөө идээд гэртээ хэвтэж болдоггүй юм байх даа , хувиараа юм хийх гэхээр толгойн хүрдэггүй байх тэгээд ямарч хамаагүй дарга болж аваад мөнгө хусдаг, тэн нь толгой шаардахгүй амар байгаа байлгүй хөөрхий амьтан
Zochin 2020-03-10 202.55.191.130
Ene avilgalch nuhur iim ajil hiih erhtei yu?
Зочин 2020-03-10 203.169.48.150
Авилгалч гаалийн Баатар гэх энэ этгээд биржийн захирал хийх ёс зүйтэй хүн мөн үү. Наадхаа зайлуул. Хувийнхаа компанид ажиллана биз
Зочин 2020-03-10 202.126.89.50
Odoogiin ene hichneen terbumaar hulgaildag humuusiin derged X. Baataryn avilga gd bsan yum ochuuhen yum bsiin bishuu? Avilga yag unendee avsan yumuu?
Админ Хэрэглэгч 2020-03-10 124.158.107.71
Ингээл авилгач хулгайч луйварчид хамгийн өндөр цалинтай ажилд очоод суучихсан дээрээс шээгээд суугаад байх уу?
Зочин 2020-03-10 202.126.89.50
Odoogiin ene hichneen terbumaar hulgaildag humuusiin derged X. Baataryn avilga gd bsan yum ochuuhen yum bsiin bishuu? Avilga yag unendee avsan yumuu?
Өөдрөг үзэлтэн 2020-03-10 202.131.241.210
Ноолуур хадгалалт даадаггүй, тусгай орчинд хадгалахгүй бол болохгүй түүхий эд, самнасан даруйдаа сайн чанартай байдаг. Мэдэхгүй байж их мэдэмхийрэх юм даа.
Туф 2020-03-10 182.160.37.94
Энэ юу вэ … юу харчих ваа
Зочин 2020-03-10 202.55.188.85
Гаалийн Баатар гэх үү, 100 саяын баатар гэх үү? Аль нь зохимжтой вэ? Одоо тэгээд удахгүй оймс гутал бандаажнууд эргээд албандаа томилогдоход нэг их гайхах хэрэггүй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой болж байна.
Зочин 2020-03-10 202.55.188.85
Гаалийн Баатар уу?
м 2020-03-10 124.158.107.35
энэ гэмт хэрэгтэн авилгачыг яах гэж энд ажиллуулж бгн ,