Ховд аймаг бүх тендерийг ил тод зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Ховд аймаг бүх тендерийг ил тод зохион байгуулна

Ховд аймаг бүх тендерийг ил тод зохион байгуулна

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга С.Бямбацогт бүхий л тендер сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил, тэдний хяналт дор зохион байгуулахыг хүсч шилэн тендерийг хэрэгжүүлэхэд анхдагч нь байх талаар санаачлага гаргахыг Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваас хүсч албан тоот явуулсан байна. Шилэн тендер хэрэгжсэнээр төсвийн мөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах бүхий л үйл ажиллагааг 100 хувь иргэд олон нийтийн хяналт дор ил тод явуулах юм байна. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, хүнд суртал авлига хээл хахуулийг халах нэг томоохон алхам болно гэж тэрээр үзжээ.

Дашрамд, Ховд аймаг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын хэмжээгээр Хэнтий аймгийн дараа буюу улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдсэн. Тиймээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нэг бүрийг хамгийн үр дүнтэй, чанартай хийж, тендер шалгаруулалтыг ил тод зохион байгуулах ажлыг энэ оны гуравдугаар сараас эхлүүлж, цаашид хэвшил болгох зоригтой шийдвэр гаргахыг ийнхүү хүсчээ. Мөн тэрбээр хууль зөрчиж тендер авсан, төр болон иргэдийг хуурч тендерийн хулгай хийсэн аливаа зүй бус үйлдлийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх  тухай хуульд заасны дагуу урамшуулж байх нь энэ ажилд том хөшүүрэг болно гэдгийг дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж