Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм том хүү Брүклинийхээ төрсөн өдрийн үдэшлэг дээр эхнэртэйгээ бүжиглэжээ. Энэ үеэр тэрбээр Викториа Бекхэмийн өгзгийг базаж буй нь гярхай папараццийн дуранд өртжээ. Дэвид Бекхэм болон Викториа нар гэрлээд 20 жил болж байгаа ч анхных шигээ нэгэндээ шунан дурласан хэвээр гэдэг нь дээрх зургаас тодхон харагдана. Тэдний том хүү Брүклин гуравдугаар сарын 4-нд 21 нас хүрч, Костволдс дахь тансаг харшдаа төрсөн өдрөө тэмдэглэсэн аж. 45 настай Дэвид Бекхэм болон 44 настай Викториа нар гурван хүү, нэг охинтой.
Эх сурвалж: Mirror
Холбоотой мэдээ