
Үүнтэй холбоотойгоор тус хотын эрүүл мэндийн байгууллагууд бэлгэвч үйлдвэрлэгч “Jissbon” компанитай хамтран хот даяар үнэгүй бэлгэвч тараах аян зохион байгуулахаар болсон байна. Үүнд экспотой холбоотой ажиллаж байгаа зочид буудлууд болон 2010 оны дэлхийн экспогийн байршлуудад тараах юм байна. Нийт хэдэн зочид буудлыг хамарч энэ үйл ажиллагааг зохион байгуулах нь одоогоор тодорхой биш байна. Энэ ажлын хүрээнд “Jissbon” 300 ширхэг бэлгэвч зардаг автомат вендинг машин болон 500 мянган бэлгэвч эрүүл мэндийн байгууллагуудад хандивласан байна.
2010 оны Экспотой хамтран ажиллаж байгаа төсөвт хэмнэлттэй хямдхан “Jinjiang Inn”-ээс “Pudong Shangri-La Hotel”, “JW Marriott Shanghai Tomorrow Square” зэрэг тансаг буудлуудыг хамарч бэлгэвч тараах юм байна. Энэ үйл ажиллагааны зорилго нь бэлгэвчний хэрэглээг ихэсгэхэд биш харин Дэлхийн экспо үзэхээр ирж буй зочидод, ихэнх нь болох хятад хүмүүст ДОХ-ын эрсдлийн талаар ойлгуулахад байгаа гэнэ. 2009 оны 12 сарын 1-ний байдлаар Шанхай хотод ХДХВ-ын вирус тээгч 4,828 хүн бүртгэгдсэн бол ДОХ туссан 834 хүн байсан байна.
Т.Бадрах