"Голден будда" хотхоны барилгын шат руу унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

"Голден будда" хотхоны барилгын шат руу унаж амиа алджээ

"Голден будда" хотхоны барилгын шат руу унаж амиа алджээ

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс барилгын галын шатны нүх рүү хүн унаж нас барсан ноцтой осол гарчээ. Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны "Голден будда" хотхонд хоёрдугаар сарын 29-ний өдөр уг харамсалтай хэрэг гарсан байна. Тус хотхоны барилгын гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ийн заслын ажилтан Д.А нь есөн давхрын галын гадна шат суурилагдах 55х70х70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр есөн давхраас зургаан давхар хүртэл унаж амиа алдсан байна.

Ослын газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн байна.

  • Өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй,
  • Анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй,
  • Ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогджээ.

Энэ нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчсөн гэж холбогдох албаны хүмүүс үзжээ. Ослын хэргийг Хан-Уул дүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж