АНУ-ын Холбооны нөөцийн банк болон 12 төв банк 2020 оны гуравдугаар сар гарснаас хойш бодлогын хүүгээ бууруулаад байгаа ажээ. Хүү бууруулсан түвшинг харвал дийлэнх нь -0.5 хувиар бууруулсан байна.
Манай улсын хувьд энэ долоо хоногт Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ гаргах товтой байна. Монголбанкнаас одоогоор бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах санал дэвшүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Эдийн засагчид бодлогын хүүг бууруулахаас өмнө валютын ханшийн эрсдэлийг мартаж болохгүйг анхааруулж буй юм. Мөнгөний бодлогыг тэлэх орон зай бага байгаа энэ үед эдийн засгийн өсөлтөөс илүү тогтвортой байдлыг харгалзаж үзэх нь чухал. Манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн гэх боловч эдийн засагт учрах валютын ханшийн дарамт өндөр байгааг тооцож байж шийдвэр гаргах ёстой ч сануулжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ