Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын наймнаар Москва хотын захиргаа бүсгүйчүүддээ бэлэг барьж, хотын нийтийн тээврээр үнэгүй үйлчлэхээр болсон. Гуравдугаар сарын 8-ны өдрийн 18.30 цаг гэхэд 500 мянган эмэгтэй үнэгүй үйлчлүүлсэн хэмээн Москва хотын Метро компанийн албан ёсны Twitter хаягаараа мэдээлжээ.
"18.30 цаг гэхэд Москва хотын метрогоор 1,05 сая эмэгтэй үнэгүй үйлчлүүллээ. Хэрвээ Красноярск хот дан эмэгтэйчүүдтэй гэж үзвэл тэр хотынхон бүгд метрогоор үйлчлүүлсэн гэсэн үг” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ