Зэвсгийн худалдаагаар Орос эхний 5-д багтсан хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Зэвсгийн худалдаагаар Орос эхний 5-д багтсан хэвээр байна

Зэвсгийн худалдаагаар Орос эхний 5-д багтсан хэвээр байна

Энх тайвны асуудлыг судлах Стокгольмын олон улсын хүрээлэнгээс энэ онд гаргасан тайлангаар өмнөх таван жилтэй харьцуулахад 2015-2019 оны хооронд дэлхий дахинд зэвсгийн наймаа 5,5% өсчээ. Хэд хэдэн улс энэ наймаанд давамгайлж байгаагийн дотор хамгийн их зэвсэг наймаалцсан нь АНУ, Франц байгааг тайланд дурджээ.

Уг тайланд дурдсанаар зэвсгийн наймааны эхний тавд АНУ, ОХУ, Франц, Герман, БНХАУ багтжээ. 2010-2014 онтой харьцуулахад 2015-2019 оны хооронд Францын зэвсгийн худалдаа 72 хувиар өссөн бол АНУ-ынх 23 хувиар өссөн байна. Харин ОХУ-ынх 18 хувиар буурсан ч эхний тавд багтсан хэвээр байгаа ажээ.

Энэтхэгт нийлүүлж байгаа зэвсгийн худалдаа буурсан нь ОХУ-ын зэвсгийн экспорт буурахад нөлөөлжээ. Хэдийгээр Египет, Ирак руу ОХУ зэвсэг экспортолж эхэлсэн ч Энэтхэгийн экспортын бууралтаас үүссэн алдагдлыг нөхөх хэмжээнд очоогүйг тайланд онцолжээ.

Зэвсгийн экспортоор тэргүүлэх 10 улсын жагсаалтад анх удаа Өмнөд Солонгос батгсан байна. 2010-2014 онтой харьцуулахад 2015-2019 онд Өмнөд Солонгосын зэвсгийн экспорт 143 хувиар нэмэгджээ. Мөн дурдсан хугацаанд Израилийн экспорт 77 хувиар өссөн түүхэн амжилт болсон байна.

Бүс нутгийн хувьд авч үзэхэд Ойрхи Дорнод руу чиглэсэн зэвсгийн экспорт 61 хувиар нэмэгджээ. Энэ бүс нутагт дэлхийн зэвсгийн экспортын 35 хувь ногдож байгаа бөгөөд гол худалдан авагч нь Саудын Араб юм. Дэлхийн хэмжээнд авч үзвэл хамгийн их зэвсэг импортолсон улсаар Саудын Арабаас гадна Энэтхэг, Египет, Австрали, Хятад оржээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж