Хувцсанд шингэсэн тамхины үнэр дам тамхидалтаас илүү аюултай

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Хувцсанд шингэсэн тамхины үнэр дам тамхидалтаас илүү аюултай

Хувцсанд шингэсэн тамхины үнэр дам тамхидалтаас илүү аюултай

Хаа нэгтээ явж байхдаа хажууд буй хүний тамхичин эсэхийг мэдэх тун амархан. Тамхичин хүний хувцаснаас тамхи үнэртдэг шүү дээ. Гэхдээ бид хажууд татаагүйгээс хойш зүгээр гэж бодоод өнгөрдөг. Тэгвэл тэр "зүгээр" биш байх нь.

Йелийн их сургуулийн эрдэмтэд сүүлд хийсэн судалгаан дээрээ үндэслэн хана, ор, хивс, хувцас, бие гээд боломжтой бүх гадаргууд шингэсэн тамхины үнэрээр амьсгалах нь эрүүл мэндэд маш хортой болохыг нотолжээ.

Хэн нэгэн тамхи татаж дууссаны дараа никотин зэрэг хорт бодис хувцсанд шингэсэн үнэрээс нь ялгарсаар байдаг аж. Хэрвээ кинотеатрт таны хажууд сууж буй хүн кино эхлэхийн өмнө тамхи татчихаад орж ирсэн бол түүний хувцсанд шингэсэн үнэрээр амьсгалж буй та киноны төгсгөл гэхэд 10 ширхэг тамхи татсантай ижил хэмжээнд хордсон байх аюултай аж.

Зарим хөгжингүй орнууд тамхи татахыг хориглож байгаа ч дэлхий даяар тэрбум гаруй тамхичин байдаг байна. Мөн АНУ-ын эрдэмтэн Жагат Нарула тамхи татахыг аллагын нэгэн төрөл хэмээн онцолжээ. Учир нь дам тамхидалтаас болж 880 мянган хүн нас барсан гэх тооцоо байдаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж