Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Д.Батчулууныг томилжээ. Тус аймагт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ирж, ажлыг нь хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ цагдаагийн газрын алба хаагчдын ёс зүй, сахилга бат, ажлын хариуцлагыг сайжруулах тал дээр голлон анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Д.Батчулуун нь 1998-2004 Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн газрын дэд дарга, 2015-2020 онд ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, ахлах байцаагчаар тус тус ажиллаж байжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гуравдугаар сарын 6-ны өдрийн хурлаар Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батзориг нарыг албан тушаал бууруулж, хариуцлага тооцсон билээ.
Б.ЦЭЦЭГ