Финландын арми НАТО-гийн хамтарсан сургуулилтад оролцохгүй гэв | News.MN

Финландын арми НАТО-гийн хамтарсан сургуулилтад оролцохгүй гэв

Финландын арми НАТО-гийн хамтарсан сургуулилтад оролцохгүй гэв

Финландын арми НАТО-гийн хамтарсан сургуулилтад оролцохгүй гэв

Финландын арми Норвегид болж буй НАТО-гийн цэргийн хамтарсан сургуулилтад коронавирусээс болоод оролцохоос татгалзжээ. Хамтарсан сургуулилтад нийт 10 орноос 15 мянган цэрэг оролцуулахаар төлөвлөж байсан аж.

Финландын армийн зүгээс энэхүү шийдвэрээ өчигдөр /2020.03.08/ зарласан байна. Тус улс одоохондоо НАТО-гийн албан ёсны гишүүн биш ч Норвегийн умард хэсгийн Тромст гуравдугаар сарын 9-нөөс 19-нд зохион байгуулагдах үйл ажиллагаанд 400 цэрэг илгээхээр төлөвлөж байжээ. Армийн мэдэгдэлд "Норвегийн армийн санаачилсан хамтарсан сургуулилтад оролцох төлөвлөгөө коронавирусийн нөхцөл байдлаас болоод цуцлагдлаа" хэмээн тэмдэглэсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Норвегийн зүгээс НАТО-гийн холбоотнууддаа өвчний тархалтыг бодолцож цэргүүддээ маш сайн үзлэг шинжилгээ хийхийг уриалсан байна. Гэвч Норвегийн арми Тромс дахь Шёолд баазад 1300 бие бүрэлдэхүүнийг тусгаарлаад байгаагаас нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Иймд тус баазынхан ч гэсэн сургуулилтад оролцохгүй бололтой.

Сургуулилтад оролцох гэж байсан Европ дахь АНУ-ын цэргүүд ч мөн вирусийн халдвар авсан аж. Тухайлбал, Италид АНУ-ын нэгэн тэнгисийн цэрэг халдвар авсан нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-09 77.111.247.82

;)) Хэрэв та нэг шөнө нь охиныг олж хүсэж байна? Тавтай морилно уу – – http://Sexcris.Com

Avatar

Зочин 2020-03-09 192.82.69.85

Сайн

Avatar

zochin 2020-03-09 192.82.75.118

orosuudad nutgaa ezluuleegui daichin uls shuu

Avatar

лхагва 2020-03-09 59.153.87.5

юм мэдэж ярь орсын эзэнт гүрний мэдэлд байсныг муу нэртэй ленин туёгаар улс болгосон юм шүү дээ

Avatar

Зочин 2020-03-09 202.21.108.231

НАТО COVID19 удахгүй хэн хэндээ таалагднаа.

Avatar

ЗОЧИН 2020-03-09 122.201.31.98

Өө муу заяагүй мал

Avatar

Зочин 2020-03-09 192.82.73.203

Хүн төрөлхтөн дайн дажины хэнээрхэлээ зогсоохгүй бол ЭЗЭНээс том жавтий хүртэнэ шүү дээ. Корона бол дөнгөж л дохио сануулга гэж бодход болно

Avatar

Зочин 2020-03-09 66.181.168.81

малаа хаана халдвар гарна тэнд цовдлуулсан н-ын толгойгүй, шавь нэртэй авгай нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж