Финландын арми Норвегид болж буй НАТО-гийн цэргийн хамтарсан сургуулилтад коронавирусээс болоод оролцохоос татгалзжээ. Хамтарсан сургуулилтад нийт 10 орноос 15 мянган цэрэг оролцуулахаар төлөвлөж байсан аж.
Финландын армийн зүгээс энэхүү шийдвэрээ өчигдөр /2020.03.08/ зарласан байна. Тус улс одоохондоо НАТО-гийн албан ёсны гишүүн биш ч Норвегийн умард хэсгийн Тромст гуравдугаар сарын 9-нөөс 19-нд зохион байгуулагдах үйл ажиллагаанд 400 цэрэг илгээхээр төлөвлөж байжээ. Армийн мэдэгдэлд "Норвегийн армийн санаачилсан хамтарсан сургуулилтад оролцох төлөвлөгөө коронавирусийн нөхцөл байдлаас болоод цуцлагдлаа" хэмээн тэмдэглэсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Норвегийн зүгээс НАТО-гийн холбоотнууддаа өвчний тархалтыг бодолцож цэргүүддээ маш сайн үзлэг шинжилгээ хийхийг уриалсан байна. Гэвч Норвегийн арми Тромс дахь Шёолд баазад 1300 бие бүрэлдэхүүнийг тусгаарлаад байгаагаас нэг хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Иймд тус баазынхан ч гэсэн сургуулилтад оролцохгүй бололтой.
Сургуулилтад оролцох гэж байсан Европ дахь АНУ-ын цэргүүд ч мөн вирусийн халдвар авсан аж. Тухайлбал, Италид АНУ-ын нэгэн тэнгисийн цэрэг халдвар авсан нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: RT