Афганистанд өнөөдөр хоёр Ерөнхийлөгч тангараг өргөхөөр төлөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Афганистанд өнөөдөр хоёр Ерөнхийлөгч тангараг өргөхөөр төлөвлөж байна

Афганистанд өнөөдөр хоёр Ерөнхийлөгч тангараг өргөхөөр төлөвлөж байна

Өөрсдийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хэмээж буй Афганистаны улс төрийн хоёр өрсөлдөгч хоёул өнөөдөр /2020.03.09/ тангараг өргөхөөр төлөвлөж байна.

Абдулла Абдуллагийн зүгээс "Хэрвээ одоогийн Ерөнхийлөгч Ашраф Гани өөрийнх нь шаардлагыг хүлээж авбал ёслолоо хойшлуулна" хэмээн мэдэгдсэн билээ. Харин Ашраф Ганигийн баг тангараг өргөх ёслолоо өнөөдөр хийдгээрээ хийнэ гэдгээ зарласан байна. Иймд тус хоёр өрсөлдөгч хоёул өнөөдөр тангаргаа өргөхөөр төлөвлөж байгаа бололтой.

Абдулла, Гани хоёр өмнөх засгийн газрын үеэс л өрсөлдөгчид байсаар иржээ. Ноён Ганигийн хувьд 2014 оноос хойш Ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа бөгөөд Афганистаны сонгуулийн хорооноос түүнийг ялсан хэмээж буй. Харин Абдулла үүнийг үгүйсгэж, сонгууль будлиантай болсон хэмээн үзэж байгаа аж.

АНУ-ын тусгай элч Залмай Халилзад хөндлөнгөөс оролцсон учир Абдуллагийн баг ёслолоо цуцлахаар төлөвлөж байсан ч хүмүүс нэгэнт цуглаад эхэлсэн тул Ганигийн баг ёслолоо хийнэ хэмээжээ. Тэд хоёул өнгөрсөн долоо хоногт зэрэгцэн тангараг өргөх ёслолынхоо урилгыг тараасан байна.

Афганистаны Ерөнхийлөгчийн сонгууль 2019 оны есдүгээр сард болсон бөгөөд хоёрдугаар сард сонгуулийн хороо Ашраф Ганиг ялсан хэмээн зарласан. Харин Абдулла Абдулла үүнийг хүлээн зөвшөөрөлгүй өөрийн засгийн газрыг бүрдүүлж эхэлжээ. Тус улсын ард иргэд нэг улсад хоёр Ерөнхийлөгч байж болохгүй. Тэр хоёр хоорондоо ярилцаж, шийдэл олох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж.

Энэхүү үл ойлголцол Абдулла гуравдугаар сарын 6-нд 32 хүний амийг авч одсон халдлагаас амьд гарсны дараа бүр ч хурцадсан байна. Исламын улс бүлэглэл Кабул дахь улс төрийн өндөр зүтгэлтнүүдийг онилж, Афганы удирдагчдыг хөнөөхөөр төлөвлөж байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж