Цөмийн пуужингийн хурдасгуур хийхэд ашигладаг цацраг идэвхит бодисын өндөр агууламжтай “Луна” нэршилтэй, нэг килограмм химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, таслан зогсоожээ. Уг хэргийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.
Экологийн цагдаагийн албаны мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, Хангай хотхоны хажууд энэ сарын 5-ны өдөр иргэн П, Б, Д, Н, А нар бүлэглэн цацраг идэвхт бодисын өндөр агууламжтай химийн бодисыг худалдахаар суудлын тээврийн хэрэгсэлд хадгалж байжээ. Гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж буй юм байна.
Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн хэргийн газарт үзлэг хийж, гадуураа төмөр хайрцагтай, шилэн савлагаатай, химийн бодисыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Уг химийн бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм байна.
“Луна” нэршилтэй дээрх химийн бодис нь 700 градуст хайлж задрал явагддаг, биологийн шинж чанар нь задралын үеийн уураар амьсгалахад хортой хүний биеэс гадагшилдаггүй бодис ажээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-09 49.0.212.59
iim hortoi umiig haana hadgalah ter ni daraa ni yu boloh geed uneheer asuudaltai umaa butsaagaad oros ruu ni yvuulmaar um bn.
Зочин 2020-03-09 180.44.255.60
манайхан мундаг шуу нээрээ. байгаа юмаа нийлуулхэд пуужин хийчих юм биш уу? хаха
Зочин 2020-03-09 182.160.33.252
Иранаас түрүүлээд цөмийн пүүжинтай болох нь л дээ. хаха
Зочин 2020-03-09 64.119.22.131
Алдарт хулгайчид маань атарм цөмийн зэвсэгтэй болгочих юм байна даа. Бага багаар хулгайлаад л, оросуудаас буруу гараар худалдаж аваад л….
Зочин 2020-03-09 192.82.73.203
Улаан мөнгөн ус, гэсэн нэршил бичээтэй байна.
зочин 2020-03-09 202.21.100.210
Еэээээ манайх Цөмийн зэвсэгтэй юм бишүү ккккккк
Зочин 2020-03-09 202.126.88.64
Aimar bnaa
asd 2020-03-09 202.55.191.130
Зандалчлал гэсэн зүйлчлэлээр ял өг муу с** нуудад. Бидэнд ийм юм л дутаж гэнэ.