“Covid-19”-ийн тархалттай улс орон бүр өөр өөрсдийн арга барилаар тэмцэж байна. ОХУ-ын хувьд коронавирусийн дэгдэлт өндөр байгаа Хятад, Итали, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман Испани гэх улсуудаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаанд гэрээсээ гаралгүй өөрсдийгөө тусгаарлах журам гаргаад байгаа юм.
Хэрэв уг хөл хорионы журмыг зөрчвөл таван жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болсныг Москва хотын захиргаанаас мэдэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн газраас өөрийгөө тусгаарлах дэглэмийг хотын гудамжинд суурилуулсан хяналтын камераар хянах аж. Түүнчлэн хөл хорионд орсон хүмүүсийн зургийг авч, Москвагийн цагдаагийн мэдээллийн тусгай сан руу илгээж байгаа учир цагдаагийн газраас тухайн хүний хаана байгааг хянах юм байна.
Мөн тухайн хүн ганцаараа байгаа тохиолдолд шаардлагатай үед хүн багатай газраар амны хаалт зүүж гарах, нохойгоо салхилуулах зэргийг зөвшөөрч байгаа аж. Москва хотын захиргаа коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг гуравдугаар сарын 5-наас авч хэрэгжүүлсэн билээ.
Эх сурвалж: MOSCOW TIMES
зочин 2020-03-09 122.201.21.163
Манайд бас иймэрхүү эрс арга хэмжээ авна гэж мэдэгдэх хэрэгтэй.
Зочин 2020-03-09 207.6.112.23
Uul ni zov yum , gehdee heregjih bolov uu . Oros ch ter chigeeree corrupted bolson zagdaa shuuhtei. Jiriin yaduu irged ni l hohirno. Ternees bayachuudiin teneg avgai huuhnuud ni teneseer l ovchin taraasaar l baih bolno
zochin 2020-03-09 192.82.75.118
manaihan changaraad l zagnaad baisan um aa oros agaa naraa l duuraij baisiim bna shd
иргэн 2020-03-09 192.82.76.227
Гадны эрээн бараанд донтсон эх орондоо багтаж шингэхээ болисон урвагчдыг амбаардаад зайлуулаад буцааж хил нэвтрүүлэхгүй иргэншлээс нь хасах хэрэгтэй байна.
Иргэн 2020-03-09 192.82.76.227
Зөв шүү. Юун хойд солонгос маниус чинь харин ёстой жинхэн соц байж үзсэн социализмын сонгодог үлгэр жишээг үзүүлж байсан орон бид чадна. Өшөө илүү барьцаа чангалах хэрэгтэй л байна. Бидэнд гадны элдэв эрээн хог хэрэг алга машин унаа гурил мах зэрэг ойр зуурхан байхад болохоор байна.
Зочин 2020-03-09 188.32.127.6
Монгол Хойд Солонгос болж!