ОХУ: Хөл хорио зөрчвөл тав хүртэл жил хорих ялаар шийтгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

ОХУ: Хөл хорио зөрчвөл тав хүртэл жил хорих ялаар шийтгэнэ

ОХУ: Хөл хорио зөрчвөл тав хүртэл жил хорих ялаар шийтгэнэ

“Covid-19”-ийн тархалттай улс орон бүр өөр өөрсдийн арга барилаар тэмцэж байна. ОХУ-ын хувьд коронавирусийн дэгдэлт өндөр байгаа Хятад, Итали, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман Испани гэх улсуудаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаанд гэрээсээ гаралгүй өөрсдийгөө тусгаарлах журам гаргаад байгаа юм.

Хэрэв уг хөл хорионы журмыг зөрчвөл таван жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болсныг Москва хотын захиргаанаас мэдэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн газраас өөрийгөө тусгаарлах дэглэмийг хотын гудамжинд суурилуулсан хяналтын камераар хянах аж. Түүнчлэн хөл хорионд орсон хүмүүсийн зургийг авч, Москвагийн цагдаагийн мэдээллийн тусгай сан руу илгээж байгаа учир цагдаагийн газраас тухайн хүний хаана байгааг хянах юм байна.

Мөн тухайн хүн ганцаараа байгаа тохиолдолд шаардлагатай үед хүн багатай газраар амны хаалт зүүж гарах, нохойгоо салхилуулах зэргийг зөвшөөрч байгаа аж. Москва хотын захиргаа коронавирустэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг гуравдугаар сарын 5-наас авч хэрэгжүүлсэн билээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж