Япон мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өчигдөр/2020.03.08/ Осака хотын Эдион арена Осака ордонд эхэллээ. 15 өдөр үргэлжлэх энэхүү башёг Япон улсад эрчимтэй нэмэгдэж буй covid-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэн хаалттай хаалганы цаана, үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Японы сүмо холбоо энэ сарын эхээр гаргасан.
Барилдаан эхлэхээс өмнө Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккаку "Бөхчүүдийн хувьд энэ байдал нь тун хэцүү байгаа ч дэмжигчдийнхээ дотоод сэтгэлийн сэтгэл урам зоригт нь талархаж байна. Та бүхнийг телевизээр үзэх гэж тэсэн ядан хүлээж байгаа гэж итгэж байна" хэмээжээ.
Ирэх Лхагва гариг (2020.03.11)-т 35 нас хүрэх Ёкозүна Хакүхо өнгөрөгч нэгдүгээр сарын башёг гэмтлийн улмаас өнжөөд байсан бол энэ өдөр Эндо Шотатай тааран барилдаж, ядах юмгүй буулган авч хаврын башёг ялалтаар эхлүүллээ. Мөн өнгөрсөн башёг гэмтлийн улмаас өнжөөд байсан Какүрю Ананд эхний өдөр Дайешо Хаяатотой учраа тааран барилдаж, ширүүхэн барилдааны эцэст дэвжээнээс гарган мөн анхны ялалтаа авлаа.
Холбоотой мэдээ