Уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээ нэвтрүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээ нэвтрүүлэв

Уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээ нэвтрүүлэв

“Үндэсний давхар даатгал” ХК дотоодын даатгалын зах зээлд уул уурхайн эрсдэлийг давхар даатгах үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан гаргасантай холбогдуулан “Практикал даатгал” ХХК-тай анхны гэрээгээ байгуулжээ.

Энэхүү гэрээнд Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван болон “Практикал даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баярмагнай нар тус тус гарын үсэг зурав. Тус гэрээг байгуулснаар “Практикал даатгал” ХХК-д тоног төхөөрөмж, машин механизм, хариуцлагаа даатгуулсан уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд бүхий л төрлийн эрсдэлүүдээс бүрэн хамгаалагдах боломжтой аж.

“Үндэсний давхар даатгал” ХК нь Монгол Улсын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц давхар даатгалын үндэсний компани төдийгүй 2014 онд байгуулагдаж, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын стандартад нийцсэн давхар даатгалын үйлчилгээ үзүүлж буй юм. Тус компани нь А.М Бэст агентлагийн /A.M Best/  “AА-“ болон “А-“ үнэлгээтэй дэлхийн шилдэг компаниуд болох СКОР /SCOR/, Ханновер Ре /Hannover Re/, ЖИК Ре /GIC Re/ зэрэг компаниудад уул уурхайн эрсдэлээ давхар даатгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж