Covid-19: Данийн хөлбөмбөгч бусдадаа халдвар тараасан уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Covid-19: Данийн хөлбөмбөгч бусдадаа халдвар тараасан уу?

Covid-19: Данийн хөлбөмбөгч бусдадаа халдвар тараасан уу?

Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч асан Томас Каленбергийн шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, түүнийг тусгаарлажээ. Түүнийг Нидерланд улсад аялж явахдаа халдвар авсан гэж үзэж буй юм байна. Хамгийн гол нь тэрбээр Нидерланд улсаас гэртээ эргэн ирээд өнгөрсөн долоо хоногт төрөлх Брондбю багийнхаа Лингби багтай хийх тоглолтыг үзэх гэж цэнгэлдэх хүрээлэнд очжээ.

Одоогийн байдлаар албаны хүмүүс Томас Каленбергийг цэнгэлдэхэд хүрэлцэн ирээд хэн хэнтэй ойр байж, харьцсан тухай мөрдөж байгаа аж. Брондбю багийн албан ёсны сайтад "Томас Каленбергтэй цэнгэлдэх дотор болон цэнгэлдэхийн Микаэль Лаудрупын лоунж дотор түүнтэй харьцсан хөгжөөн дэмжигчдийг шинжилгээнд хамрагдахыг уриалж байна" гэсэн мэдэгдэл гаргажээ. Мөн шинжээчид Томас Каленбергтэй гар барьж, тэврэлдэж, хамт сууж, хоёр метрийн зайд 15 минут байсан бүх хүнийг хайж байгаа аж.

Харин Бронбю багийн зүгээс нийт 13 хүнээ гэрийн хорионд оруулжээ. Үүнд тус багийн захиралд Олме Палма болон удирдах зөвлөлийн найман гишүүн, мөн тус багийн хамгаалан тоглогч Жоел Кабонго, туслах дасгалжуулагч Мартин Ретов, аналист Жимми Бринксби, сэтгэл зүйч Кристиан Энгель нар багтсан байна.

Томас Каленберг нь Данийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багтайгаа хамт 2004 оны Европын аварга, 2010 оны Дэлхийн аварга, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байсан туршлагатай тоглогч юм. Тэрбээр клубын түвшинд Германы Волфсбург, Францын Осер, Данийн Брондбю зэрэг багуудад тоглож байгаад 2018 оноос хойш дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, Данийн Хеллрап багийн залуучуудын багийг дасгалжуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж