БНХАУ-ын технологи бүтээгч Huawei бренд ОХУ-ын Сбер банктай хамтарч Оросын компаниудад зориулсан үүлэн тооцооллын технологи хөгжүүлэх гэж байгаагаа зарлалаа.
Үүний үр дүнд Сбер клаудын үйлчлүүлэгч том бизнес эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, гарааны бизнес эхлэгчид 37 өөр төрлийн үүлэн технологийн үйлчилгээ бүхий нэг бүхэл системийн эзэн болох нь ээ. Huawei-ийн ерөнхий захирал Уан Уэй-ийн хэлснээр энэхүү хамтын ажиллагаа Оросын бизнесүүдийн хэтийн төлөвлөгөөг улам сайжруулах аж.
Харин Сбер банкны ерөнхий захирал Евгени Колбин “Энэ нь бие биенээ харилцан нөхөж буй үүлэн технологийн зах зээлийн тун онцгой санал бөгөөд үйлчлүүлэгчдэд эдгээр үйлчилгээг ашиглахад хамгийн тохиромжтой, олон төрлийн, орчин үеийн IT платформ бий болгож байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ