"1072 хувьцааг цэнхэр тасалбар шиг үнэгүйдүүлж болохгүй" | News.MN

"1072 хувьцааг цэнхэр тасалбар шиг үнэгүйдүүлж болохгүй"

"1072 хувьцааг цэнхэр тасалбар шиг үнэгүйдүүлж болохгүй"

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гаргасан. Тус ногдол ашиг болох 69,480 төгрөгөө иргэд тавдугаар сараас авах юм. Өнөөдөр тус компаниас мэдээлэл хийлээ.


"1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт “Ногдол ашиг гэдэг нь тухайн компанийн тухайн жилийн ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тарааж буй нэг төрлийн ашиг буюу нэг төрлийн цалин гэж хэлж болно. Монголын хөрөнгийн бирж дээр өнөөгийн байдлаар 29 компани хувьцааныхаа ногдол ашгийг олгохоор зарласан байна. Жилийн жилд сошиал орчинд 1072 хувьцаатай холбоотой 80 гаруй пэйж хуудас, 30 орчим групп иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээллүүд цацаж байна. "1072 хувьцааг өндөр үнээр авна, зарна" гэсэн олон зар сошиал орчинд цацагдаж байна. Энэ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Хувьцааг иргэнээс иргэний гарт дамжуулан худалдаалах боломжгүй бөгөөд шилжүүлэх, худалдах үйл ажиллагааг зөвхөн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хянан баталгаажуулдаг. 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох хүртэл зарах, борлуулах боломжгүй. Зарим пэйж, группүүд хандалт, дагагчаа өсгөх зорилгоор иймэрхүү агуулга бүхий хуурамч мэдээлэл, зар нийтэд түгээж байгааг сэрэмжлүүлж байна.

Нэгэн жишээ дурдахад, 1992 онд их хувьчлал явагдаж,  улсын 475 аж ахуйн нэгж байгууллагад, нэг сая 100 мянга гаруй иргэнд цэнхэр тасалбар олгосон боловч ихэнх нь үүний үр ашгийг нь хүртэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед хүмүүс ойлголт мэдлэггүй байсан учраас цэнхэр тасалбараа 1000 төгрөгөөр зарах, одоог хүртэл авдартаа хадгалах, жаазанд хийгээд хүртэл хадгалсан байдаг. Тэгэхээр бид 1072 хувьцааг цэнхэр тасалбар шиг үнэгүйдүүлж болохгүй. Монголчууд бид “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ий 1072  хувьцааны талаарх ойлголт мэдлэгтэй болоод, хөрөнгийн зах зээлд гарахаар нь санхүүгийн барьцаа, баталгаа хэлбэрээр ашигладаг  болмоор байна" гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж