УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээ хүрэн боомтод ажиллаж байна | News.MN

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээ хүрэн боомтод ажиллаж байна

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээ хүрэн боомтод ажиллаж байна

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээ хүрэн боомтод ажиллаж байна

УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна. Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд аймаг, орон нутгийн удирдлага холбогдох байгууллагын төлөөлөл танилцууллаа. Мөн Шивээ хүрэн боомтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ.

Өмнөгөвь аймгийн Шивээ хүрэн боомтоор өдөрт хорио цээрийн дэглэмийг үед 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн байгаа талаар Шивээ хүрэн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч Б. Мөнхбат ярив.
Ариутгалын түр төхөөрөмжийг шинээр хийж хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэв. Энэ байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд 1машинд 10 литр ус зарцуулах өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комист үүрэг болгов.
Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм байна.
Энд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй 4 компани гаргахаар шийдвэрлэв.
Дэд сайд Д.Загджав онцгой нөхцөлд хамтран ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд болон компанийн удирдлагуудад талархал илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: УУХҮЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-09 72.196.192.250

Zagdjav, Bat enh ntr geh shig hachin hachin yumnuud said darga hiij bna geheer ch Odoo er yah bileedee.
Chutgur av, Burhan urchuu ?!
MAN maani MANI BAD ME HUM bolchihjee !!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-03-09 66.181.161.91

Ѳѳ энэ дурак байгаа юмуу

Avatar

Зочин 2020-03-09 103.212.117.201

Тэндээ түр байрлаж ажилла.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж