“COVID-19”-ийн халдвартай 100 настай эрэгтэй эдгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

“COVID-19”-ийн халдвартай 100 настай эрэгтэй эдгэжээ

“COVID-19”-ийн халдвартай 100 настай эрэгтэй эдгэжээ

Коронавирусийн халдвар буюу “COVID-19” өвчний голомт Хятадын Ухань хотноо 100 настай эрэгтэй эдгэж эмнэлгээс гарсныг “Xinhua” агентлаг мэдээллээ. Тэрбээр халдвараар өвчилж эдгэсэн хамгийн өндөр настай хүн болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд тэрбээр Ухань хотын эмнэлэгт хэвтэж, вирусийн эсрэг эм, цусны сийвэн ялгах арга болон Хятадын уламжлалт эмчилгээ зэргийг хавсран хийлгэснээр эдгэрч, Бямба гариг  (2020.3.8)-т эмнэлгээс гарчээ. Үүний зэрэгцээ Ухань хотод өвчтөний тоо буурснаар яаралтай үед өвчтөн хүлээн авахаар шинээр нээн ажиллуулсан 11 эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Хятад болон олон улсад халдвараар нас барсан хүмүүсийн олонх нь 60 ба түүнээс дээш настай ахмадууд мөн суурь өвчтэй, дархлаа султай хүмүүс байгаа юм. Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард гарсан уушгины үрэвсэл үүсгэдэг коронавирусийн халдвараар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарласан. Халдвар дэлхийн 100 орчим улсад тархсан ба Хятадаас гадна Иран, Итали, Өмнөд Солонгост олонх тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн үеийн мэдээллээр зөвхөн Хятадад 80700 орчим хүн коронавирусийн халдвараар өвчилж, 3000 гаруй хүн амь үрэгдсэн ба 57 мянга гаруй хүн эдгэжээ. Харин Хятадын гадна олон улсад 24700 хүн халдвар авч, 500 орчим хүн нас барав.

Эх сурвалж: XINHUA, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж