ЭМЯ: Япон руу зорчоод ирсэн хоёр иргэнийг тусгаарлан хянаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Япон руу зорчоод ирсэн хоёр иргэнийг тусгаарлан хянаж байна

ЭМЯ: Япон руу зорчоод ирсэн хоёр иргэнийг тусгаарлан хянаж байна

ЭМЯ-аас өнөөдөр шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийллээ. Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор шинэ төрлийн коронавирусийн халдвар 105 оронд тархсан байна.  Болгар, Бангладеш, Молдав зэрэг зургаан оронд шинээр өвчлөл гарсан. Япон, БНСУ, Итали, Герман, АНУ, Испани зэрэг оронд өвчлөл өндөр байна. Бид өвчлөлийн талаар судалгаа хийж үзэхэд, шинэ тохиолдол бүрийн 60 хувь нь гадаад улс оронд буюу халдвар гарсан бүс рүү аялсан хүмүүс өвдсөн байна. Аялал жуулчлал гэдэг шинэ коронавирусийг тарааж байгаа нэг гол зүйл гэж ойлгож болохоор байгаа юм" гэлээ.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Засгийн газрын нөөц сангийн 4.2, Азийн хөгжлийн банкны 4.2 тэрбум төгрөгийн худалдан авалтыг бүрэн хийж, аймаг, нийслэлд тоног төхөөмөрж өгсөн. Нийтдээ ажиглалтад 916 иргэнийг авч хянасан. Яг одоо 516 иргэн хяналтад байна.  Харин ХӨСҮТ-д тусгаарлалтад орж, тандалт судалгаа хийсэн 262 хүн байсан. Өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 22 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй болон ажиглалтад авсан хүн байхгүй. Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 82 иргэн ирсэн. Тэдгээрээс Япон улсад зорчсон  2 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан хянаж байна. Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 96 зорчигч ирсэн байгаа.  Үүнээс ХӨСҮТ-д 6 иргэнийг сэжигтэй тохиолдолд тооцон тусгаарласан. Халдварын голомтоос ирсэн зургаан иргэнийг мөн ажиглалтад авлаа. Мөн Жаргалантад 10 иргэнийг тусгаарлаад байна" гэв.

БНСУ-Д 90 ХОНОГООР ИРСЭН МОНГОЛЧУУДЫН АСУУДАЛ ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн цуцалсан нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Солонгос, Япон улсад байгаа иргэдийн зүгээс  “Эх орондоо буцмаар байна” хэмээн ЭСЯ, Консулын газарт хүсэлтээ ирүүлэх болжээ. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь ЭСЯ-нд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн байна.  МИАТ болон бусад авиа компаниас авсан мэдээллээр энэ сарыг дуустал 3,000 зорчигч Монгол Улсад зорчих билетээ бичүүлжээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Бид өргөдөл бүрийг УОК-т танилцуулах болно. Өнөөдрийн байдлаар БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран зэрэг улсад сүүлийн 14 хоногийн  хугацаанд зорчсон гадаадын бүхий л иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр мөрдөгдөж байна. Эдгээр таван  улсаас ирсэн Монгол иргэд өөрийнхөө зардлаар 14 хоног тусгаарлагдах горим мөрдөгдөж байна. Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах байрны асуудал бодит байдал дээр маш хүнд байна. Иргэд тусгаарлах байранд зүй зохисгүй үйлдэл гаргаж буйгаас гадна зардлаа төлөхгүй гэдэг зөрчил өдөр тутамд гарч байна гэдгийг холбогдох байгууллагууд мэдээлж байна.  Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн цуцалсан нислэгийг гуравдугаар сарын 28-н хүртэл сунгахаар болсонтой холбоотойгоор БНСУ-д богино хугацааны визээр ирсэн иргэдийн асуудал яригдаж байна. Энэ асуудлаар Сөүлийн ЭСЯ-тай гэрээ хийж ярилцаж байна. Оюутнуудын хувьд  визийг сунгах боломжтой гэдгийг БНСУ-ын талаас мэдээлсэн. Амралтаараа Монголд ирсэн оюутнууд визийн хугацаа нь дуусахаас өмнө сургуульдаа нөхцөл байдлаа танилцуулснаар визийн асуудлаа шийдүүлж болно.  БНСУ-д амьдарч буй иргэдийн хувьд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Берлин, Москвагаар дамжин эх орондоо ирж болно. Шууд нислэг сэргээх шийдвэр УОК-оос гараагүй.

ЭМЯ-аас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, March 8, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж