Дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нүцгэн жагсав | News.MN

Дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нүцгэн жагсав

Дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нүцгэн жагсав

Дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нүцгэн жагсав

Дэлхийн олон орны нийслэлд эмэгтэйчүүд болон зарим эрчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаас гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсацгаажээ. Тэдний зарим нь цагдаа нартай “байлдах”, зарим нь нүцгэлэх замыг сонгожээ.

Парис

Парист мянга мянган эмэгтэй гудамжинд гарч, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөн жагсав. Тэдний ихэнх нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн феминист идэвхтэн Рөүзитэй ижил хувцаслаж, зарим нь “Эцгийн эрхт ёсыг халъя” гэх бичиг бүхий самбар барьсан харагдана.

Харин Фемен бүлэглэлийн эмэгтэйчүүд Плеис де ла Конкордед эцгийн эрхт ёсыг халахыг уриалахын зэрэгцээ коронавирусээс сэрэмжлэх сануулга өгөв. Жагсагчид цээжээ нүцгэлэн, эмнэлгийн тусгаарлах хувцсыг бүсэлхийнээс доош өмсөөд, ариутгалын бодисоор гудамж талбайг цэвэрлэсэн байна.

Лондон

Лондонд “Сүйрлийн эсрэг хөдөлгөөн”-ий бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаас гадна хөдөлгөөнийхөө гол зорилгын дагуу дэлхийн уур амьсгалын эсрэг байр сууриа илэрхийлэн жагсчээ. Тэд Уатерлү гүүрийг хааж, нүцгэн цээжин дээрээ “Байгалийг хөнөөж байна”, “Байгалийг хүчиндэж байна”, “Байгалийг буруу ашиглаж байна” гэх үгс бичин, гар гараасаа барилцан жагссан байна.

Истанбул

Туркийн нийслэл Истанбул хотод хүмүүс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гудамжинд гаран жагссан ч цагдаа нарын ширүүн эсэргүүцэлд дарагджээ.

Пакистан

Пакистаны иргэд хүйсийн тэгш эрхийг уриалж, эмэгтэйчүүдийн “Нэр төрийн аллага”-ыг таслан зогсоохыг шаардан жагсав. Лалын шашинтай гэр бүлүүд гэр бүлийнхээ нэр хүндийг бодож үгэнд ороогүй охидоо хөнөөх үзэгдэл одоо ч байгаа бөгөөд үүнийг “Нэр төрийн аллага” хэмээн нэрлэдэг аж.

Бишкек

Киргиз улсын нийслэл Бишкек хотод эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсч байсан эмэгтэйчүүд рүү багтай, киргиз малгайтай эрчүүд халджээ. Халдагчид жагсагчдын уриа бүхий самбаруудыг эвдэж, тэр ч байтугай заримыг нь зодож гэмтээсэн байна. Удалгүй цагдаа нар ирж халдагч, жагсагч бүгдийг баривчлан авч явжээ.

Багдад

Иракийн нийслэл Багдад хотод ч хүйсийн тэгш эрхийн төлөө том жагсаал болж өнгөрлөө. Зарим жагсагчид вирусээс хамгаалах тусгай өмсгөл өмссөн харагдах аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-09 202.126.89.229

manai huuhenuuded beleg hool baarand oruulahgui bol erh zurchigduud bdg um uuuni orond bid iim erh edelj bolohuu geed canaa niilj tird gants hun dyygarhgui

Avatar

Zochin 2020-03-09 202.126.89.229

mongol huuhenuud heneer beleg avah ve hen nadad beleg uguh bol u uguh bol geed namaig hen yrij baarand xoolond daah bol geed l carin umnuuc l bodoj eheldeg zarim n bur nadaa beleg uguurei geed l ng l uh ulun garuud

Avatar

зочин 2020-03-09 202.21.107.116

Турк улсын нийслэл Анкара хамгийн том хот нь Истанбул шүү дээ

Avatar

иргэн 2020-03-09 202.179.24.205

манайд Эмэгтэйчүүд Өөрсөдийнхөө Зөрчигдөж байнаа Эрхийнхээ Жагсаж тэмцэхийн оронд энд тэнд хэсэг бүлгээрээ Хамт олноороо, Найз нөхдийн хүрээнд нийлж Архидан согтуурч Баярхацгаагаад л өнгөрсан аан, Гутамшиг, Өөрсөд өө ийм байж Эмэгтэйчүүдын Эрх зөрчигдлөө, Хүчирхийлэлд автаж байна , гээд бөөн л юм болцгоодог байж Яг Зөрчигдөж Эрхийнхээ төлөө тэмцэх өдрөө Шоудаад явчихдаг,

Avatar

Зочин 2020-03-09 124.158.110.117

Харин Монголд эмэгтэйчүүд, хүүхнүүд нь архи ууж, наргиж цэнгэж, бөөлжиж, агсам тавьж, шартаж баяраа тэмдэглэв…

Avatar

Зочин 2020-03-09 202.55.188.43

Шал дэмий юм. Зүй нь Араб бүсгүйчүүд л ингэвэл зохино. Европ бол хүний эрхийг дээд зэргээр анхаардаг тив шүү дээ.

Avatar

zochin 2020-03-09 122.201.23.84

Өнөөдөр монголын эмэгтэйчүүдийн олон төрийн бус байгууллага байдаг боловч гэр бүлийн хуулинд өөрчлөлт оруулах, эрэгтэйчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар юу ч хийдэггүй. Зарим эрэгтэйчүүд Мянганбаяраас эхлээд 5-6 эхнэр авч, 7-8 хүүхдээ хаяад аз жаргалтай амьдарч байгаа нь арай дэндүү байгааг эсэргүүцэх хэрэгтэй

Avatar

Зуунбаяр 2020-03-09 192.82.65.168

Мянганбаярын өвөрт орох орохгүй эрх нь эмэгтэйчүүдэд байгаа хүчээр хүүхэд хийсэн бишдэ хахаха

Avatar

Зочин 2020-03-09 202.126.89.9

Manaihan beleg tort tsetseg nehej goridoj bayrlav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж