Дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нүцгэн жагсав

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нүцгэн жагсав

Дэлхийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалж нүцгэн жагсав

Дэлхийн олон орны нийслэлд эмэгтэйчүүд болон зарим эрчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаас гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсацгаажээ. Тэдний зарим нь цагдаа нартай “байлдах”, зарим нь нүцгэлэх замыг сонгожээ.

Парис

Парист мянга мянган эмэгтэй гудамжинд гарч, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөн жагсав. Тэдний ихэнх нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн феминист идэвхтэн Рөүзитэй ижил хувцаслаж, зарим нь “Эцгийн эрхт ёсыг халъя” гэх бичиг бүхий самбар барьсан харагдана.

Харин Фемен бүлэглэлийн эмэгтэйчүүд Плеис де ла Конкордед эцгийн эрхт ёсыг халахыг уриалахын зэрэгцээ коронавирусээс сэрэмжлэх сануулга өгөв. Жагсагчид цээжээ нүцгэлэн, эмнэлгийн тусгаарлах хувцсыг бүсэлхийнээс доош өмсөөд, ариутгалын бодисоор гудамж талбайг цэвэрлэсэн байна.

Лондон

Лондонд “Сүйрлийн эсрэг хөдөлгөөн”-ий бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаас гадна хөдөлгөөнийхөө гол зорилгын дагуу дэлхийн уур амьсгалын эсрэг байр сууриа илэрхийлэн жагсчээ. Тэд Уатерлү гүүрийг хааж, нүцгэн цээжин дээрээ “Байгалийг хөнөөж байна”, “Байгалийг хүчиндэж байна”, “Байгалийг буруу ашиглаж байна” гэх үгс бичин, гар гараасаа барилцан жагссан байна.

Истанбул

Туркийн нийслэл Истанбул хотод хүмүүс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гудамжинд гаран жагссан ч цагдаа нарын ширүүн эсэргүүцэлд дарагджээ.

Пакистан

Пакистаны иргэд хүйсийн тэгш эрхийг уриалж, эмэгтэйчүүдийн “Нэр төрийн аллага”-ыг таслан зогсоохыг шаардан жагсав. Лалын шашинтай гэр бүлүүд гэр бүлийнхээ нэр хүндийг бодож үгэнд ороогүй охидоо хөнөөх үзэгдэл одоо ч байгаа бөгөөд үүнийг “Нэр төрийн аллага” хэмээн нэрлэдэг аж.

Бишкек

Киргиз улсын нийслэл Бишкек хотод эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсч байсан эмэгтэйчүүд рүү багтай, киргиз малгайтай эрчүүд халджээ. Халдагчид жагсагчдын уриа бүхий самбаруудыг эвдэж, тэр ч байтугай заримыг нь зодож гэмтээсэн байна. Удалгүй цагдаа нар ирж халдагч, жагсагч бүгдийг баривчлан авч явжээ.

Багдад

Иракийн нийслэл Багдад хотод ч хүйсийн тэгш эрхийн төлөө том жагсаал болж өнгөрлөө. Зарим жагсагчид вирусээс хамгаалах тусгай өмсгөл өмссөн харагдах аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж