Нидерландын Гааг хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна Малайзын агаарын тээврийн MH17 нислэгт амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэн өнгөрсөн Ням гариг (2020.03.08)-т чимээгүй жагсав. Тэд амь үрэгдсэн зорчигчдын тоогоор 298 ширхэг цагаан сандлыг ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаан тавьжээ.
Зорчигчдын ар гэрийнхэн нисэх онгоцыг пуужингаар харвасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ОХУ-ын тал идэвхгүй хандаж, хамтран ажиллахгүй байгааг эсэргүүцжээ.
Нидерландын Гааг хотноо Малайзын нисэх онгоцыг сүйрүүлсэн хэрэгт ОХУ-ын гурав, Украины нэг иргэнийг яллан шүүсэн. Олон улсын хамтарсан мөрдөн шалгах багаас өнгөрсөн онд дөрвөн сэжигтнийг нэрлэсэн нь ОХУ-ын иргэн Игорь Гиркин, Сергей Дубинский, Олег Дулатов болон Украины Леонид Харченко нар аж.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ "Мөрдөн байцаагчид шүүх хурал болохоос өмнө Москваг буруутган, хэвлэл мэдээллийг ашиглан нотлох баримтын дутууг гүйцээхийг оролдсон" гэжээ.
Малайзын агаарын тээврийн “Boeing 777” нисэх онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Украины зүүн хэсгийн дээгүүр нисч явахдаа Бук ангиллын пуужинд оногдон сүйрсэн. Украины зүүн хэсэгт 2014 онд салан тусгаарлах тэмцэл өрнөсөн юм.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
d 2020-03-09 66.181.167.95
Америкийн захиалгаар архичин украйнууд пуужиндсан нь тодорхой байхад хэргийг өөр нэгэнд тохох гэж үхэн хатан зүтгэх юм аа
ХЭХЭ 2020-03-09 192.82.77.45
ТЭНЭГ ИВАНУУД КГБ-ИЙН а******н ПУТИНЫ ТУШААЛААР ШААЧИХСАН
Зочин 2020-03-09 202.9.46.13
Оросууд хусчихсан гэдэг нь олон баримтаар нотлогддог юм билээ .
ХЭХЭ 2020-03-09 192.82.77.45
ОЙЛГОМЖТОЙ
Зочин 2020-03-09 202.21.108.235
Цаанаасаа төлбөртэй захиалгатай жагсаал. Анхнаасаа ОХУ ыг холбогдуулах гэж янз бүрээр үзсэн. Хүчээр холбоотой болгох гэсэн оролдлого.
Зочин 2020-03-09 202.9.46.129
a*******n orosuudiig olon ulsiin shuuheer yallah udur irne ee.ter putintei ni hamt
зочин 2020-03-09 103.80.211.37
Манайхан ч гэсэн төмөр замын асуудлаар ингэж жагсах хэрэгтэй. Төр засгийн бодлогоо ил далд хэрэгжүүлж байгаа дипломатууд ихэнхи шүү дээ. Манайхан өөрсдийн байр сууриа үзүүлэх ёстой